Монголын ард түмэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгч эрэлхэг гурван хөвгүүнээ өнөө өглөө үүрээр эцсийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Аврагч" спорт хороонд болсон салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, төрөл төрөгсөд болон эрэлхэг аврагч дайчдад дахин гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Салах ёслолд Монгол Улсын Шадар сайд, Төрийн ёслол хүндэтгэлийн алба, Хот болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, тус албаны бие бүрэлдэхүүн, төрөл төрөгсдийн төлөөлөл 500 орчим хүн оролцож, эрэлхэг хөвгүүдээ гүн хүндэтгэлтэйгээр эцсийн замд нь үдлээ.
Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эр зоригт хөвгүүдээ эгнэгт бид мартахгүй.Эр зоригт хөвгүүдээ эх орон нь мартахгүй.
Эх сурвалж: НОБГ, ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!