ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

УУР АМЬСГАЛЫН ТАМ: 2023 онд дэлхий дахинаа болсон цаг уурын эрс тэс, аюулт үзэгдлүүд…

Б.Энхмарал, iKon.mn
2024 оны 1 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 он хүн төрөлхтөн дэлхийн цаг агаарыг хэмжиж эхэлсэн цагаас хойших хамгийн халуун жил болсныг Европын Холбооны “Copernicus Climate Change Service” (CS3) цаг уурын байгууллагаас мэдээлсэн.

Дэлхийн цаг уурын нөхцөл байдлын талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгэнтээ “хүн төрөлхтөн “уур амьсгалын там” руу хурдны замаар давхиж явна” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл үнэхээр хүн төрөлхтөн бид уур амьсгалын там руу явж байгаа гэж үү?

2023 оны дэлхийн агаарын дундаж температурыг 1850-1900 оны буюу аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.48 хэмээр нэмэгджээ. НАСА-гийн 2022 онд хийсэн судалгааны дүнд агаарын хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 2 хэмээр нэмэгдвэл дэлхийд маш ноцтой нөхцөл байдал бий болно хэмээн тодорхойлсон байдаг.
зураг
 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дубайд болсон COP28 НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаар дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чулуужсан түлшний (газрын тос, байгалийн хий, нүүрс …) хэрэглээг бууруулах тал дээр санал нэгдсэн.

Түүнчлэн дэлхийн 100 орчим улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдүүлэх амлалт авсан байна.

График №1. Дэлхийн гадаргуугийн дундаж температур /долдугаар сард/

Улс орнууд цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхгүйн тулд өөрсдийн хэмжээнд хүчин чармайлт гаргаж байгаа ч 2023 онд дэлхийг халааж буй гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий дахинаа сүүлийн 30 жилд цаг уурын эрс тэс үзэгдлүүд огцом нэмэгдсэн хэмээн НҮБ-аас мэдээлж байв. Энэхүү уур амьсгалын өөрчлөлт манай оронд ч ихээхэн мэдрэгдэх болж өнгөрсөн 2023 оны 7-8 дугаар сард олон жил тохиогоогүй их үер болсон. 

2023 онд дэлхий дахинаа болсон цаг уурын эрс тэс, аюулт үзэгдлүүдийг цаг хугацааны дарааллаар хүргэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.95] 2024/1/16
Дэлхий үүсэн бий болсон цагаасаа л өөрчлөгдсөөр ирсэн цаашид ч өөрчлөгдөнө. Тийм болохоор хэзээ хүн төрөлхтөн устаж үгүй болтол тайван хүлээхээс өөр яахав дээ
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.134] 2024/1/16
Тэр өөрчлөлт бол байгалийн жамаар өөрчлөгдсөн. Харин энэ өөрчлөлт бол хүн төрөлхтний 100% буруугаас үүсэлтэй мангараа.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.185.146] 2024/1/16
100 хувь буруутай гэдгийг 100 хувь тогтоогоогүй байгаа шүү. Гэхдээ ямар ч байсан нөлөө байх нь байгаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.134] 2024/1/16
Хүн төрөлхтөн байгалийн хуулийг дагаж мөрдөж амьдрахгүй байгаль экологио сүйтгэж бохирдуулж байгаа юм чинь 100% буруутай.
0 | 0
Зочин [202.9.46.134] 2024/1/16
Хүн төрөлхтөн хөгжлийн хурдны галт тэргэндээ суугаад мөхөл рүүгээ хурдтай давхиж байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.206] 2024/1/16
HUlduj uhlee zdanuda
2 | 0 Хариулах
ВЕГАН БОЛОХ [192.82.65.180] 2024/1/16
МАЛЧИН, МАХЧИН МОНГОЛЧУУДЫН ХУВЬД СОНСОЖ ХҮЛЭЭХ АВАХ ХЭДИЙ ХҮНД Ч ҮНЭНИЙГ ХЭЛМЭЭР БАЙНА. БИДЭНД ЗӨВХӨН ВЕГАН БОЛОХ СОНГОЛТ БИЙ. ҮГҮЙ БОЛ ,,,, ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН " ХУРДНЫ ТАМЫН ЗАМРУУ" НЬ ХАР ХУРДААР ДАВХИЖ БАЙНА ДАА. БАС ХЭДЭН ВЕГАНЧУУД, ЦАГААН ХООЛТОНУУД БАС БИЙ ЛДЭЭ. ТЭД НАР ЧИНЬ МОНГОЛЧУУДЫНХАА ХУРД СААРУУЛАГЧИД ЧИНЬ. Тэгээд яахавдээ, үхнэ л биз дээ, тэртээ тэргүй нэг л амьдардаг гээд тоохгүй байж болно. гэхдээ та цэл залуу эсвэл хөгшрөөгүй байгаа бол үхэл чинь одоо 2 жилийн газар хөдлөлт, үер, гал, хөлдөж үхэх, осгох, живэх гээд олон байдлаар та болон таны гэр бүлд тохиолдоно. хамгийн багадаа л гэр орноо алдана. сонголт таньд л байна даа.
1 | 5 Хариулах
Зочин [133.1.90.19] 2024/1/16
Uhsenii chin vegan. Dugai zail l daa chi setgetsendee asuudaltai [хориотой үг] min. Hezee negen tsagt yamar teneg yumand tarhia ugaalgaj yavsnaa oilgoj uhaarahiig erooe chamd.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.47.19] 2024/1/17
Чинхайг хуурамч гэгээнтэн гээд л байна лээ.
0 | 0 Хариулах