ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий нийт “уур амьсгалын там руу хурдны замаар давхиж” буйг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт НҮБ-ын уур амьсгалын суурь конвенцод нэгдэн орсон орнуудын 27 дахь удаагийн чуулган Cop27 Египет улсын Шарм-Эль-Шэйх хотод эхэллээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш чуулганыг нээж хэлсэн үгэндээ дэлхий нийт “уур амьсгалын там руу” хурдны замаар давхиж буйг анхааруулжээ.

“Бид амьд үлдэхийн төлөө тулаанд ороод ялагдаж явна. Уур амьсгалын гамшиг эргэлт буцалтгүй болох цэг рүү манай гараг хурдтай ойртож байна. Бид хөлөө хурдасгуур дээр тавиад уур амьсгалын тамд хүрэх хурдны замаар давхиж явна” гэж тэр дэлхийн улс орнуудын удирдагч нарт хандаж хэлсэн байна.

Ирэх хоёр долоо хоногийн хугацаанд дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй орнууд хүлэмжийн хийгээ бууруулах түүхэн гэрээнд нэгдэх, эсвэл тохиролцоонд хүрч чадалгүй сүйрэл рүү явах хүнд хэцүү сонголтын өмнө ирээд байгааг Гутерреш анхааруулжээ.

“Бид уур амьсгалын эв нэгдлийн гэрээнд, эсвэл хамтдаа амиа хорлох гэрээнд гарын үсэг зурах сонголтын өмнө ирээд байна” гэж тэр хэлсэн юм.

НҮБ-ын тэргүүн цааш нь хэлэхдээ “Боломжийг ашиглах цонх нээлттэй хэвээр байгаа ч түүгээр гэрлийн нарийхан зурвас л нэвтэрч байна. Уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэлд ялах эсвэл ялагдах нь энэ арванд шийдэгдэх болно. Энэ тэмцэлд бууж өгсөн бүхэн хохирох нь нэгэнт тодорхой болжээ” гэсэн байна.

Чуулганыг зохион байгуулагч орон Египетийн ерөнхийлөгч Абдел Фатах Аль Сиси нээлтийн үгэндээ дэлхийн ядуу буурай орнууд уур амьсгалын өөрчлөлтийн гамшгийн хохирогч болж эхэлснийг анхааруулжээ.

“Уур амьсгалын гамшгийн эрч хүч, давтамж дэлхийн өнцөг булан бүрд урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрч, хэдэн тэрбум хүний амьдралд зовлон зүдгүүрийн давлагааг авчраад байна. Энэ зовлонг таслан зогсоох цаг өнөөдөр биш гэж үү?” гэж тэр хэлсэн юм.

Египетийн аялал жуулчлалын төв Шарм-Эль-Шэйх хотод дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд цуглараад байна. Тэд хоёр өдрийн турш хаалттай хуралдсаны дараа олон нийтийн арга хэмжээнүүдэд үргэлжлэх юм.

Гэхдээ энэ удаагийн чуулганаар томоохон шийдэлд хүрэх магадлал бага байна. Украины дайнтай холбоотой дэлхий дахинд үүссэн эрчим хүчний хямрал, эдийн засгийн хүндрэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд томоохон бэрхшээл учруулаад байгаа.

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хохирол амсаж буй ядуу буурай орнууд байгалийн гамшигтай тэмцэх ажлаа хөгжингүй орнуудаар санхүүжүүлэх сонирхлоо илэрхийлээд байна. Дэлхийн дулаарлыг түргэсгэгч хүлэмжийн хийн ихэнхийг баян чинээлэг орнууд үүсгэдэг гэсэн үндэслэлээр тэд энэ асуудлыг тавьж байгаа юм.

Тухайлбал хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг санхүүжүүлэх сан байгуулах санаачилгыг Барбадос улсын ерөнхий сайд Миа Моттли гаргажээ. Уг санаачилгад Африкийн хэд хэдэн орны удирдагчид нэгдсэн байна. Эхний хоёр өдрийн хуралдааны дараа төр, засгийн тэргүүнүүдийн эхлүүлсэн ажлыг сайд нар болон бусад албаны хүмүүс цааш үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
цахиагын Элбэгдорж [46.27.145.211] 2022/11/9
Энэ худлаа шүү.яг вакцинаар далимдуулж хүмүүсийг цөөрүүлж хянах зорилготой ёрын план😈Бага багаар хүмүүсийг чангалж хянах бодлого
1 | 1 Хариулах
Зочин [66.7.93.100] 2022/11/8
Эхлээд дэлхийн дулаарал гэж бурдаг байсан сайн дулаарч өгөхгүй бодохоор уур амьсгалын өөрчлөлт гэж бурдаг болсон энэ бүхэн худлаа жүжиг гэдгийг малнууд ойлгохүй ээ, тэгээд ч дэлхий халах хүйтрэх нь хүнээс биш нарнаас хамардаг юм
4 | 1 Хариулах
Энэ сайт удахгүй Порноо болноо [139.5.218.186] 2022/11/8
Халуун өдөр миний бандаашнаас аймар үрийн шингэн сэв хийтэл үнэртдэг . Энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болсын болуу . Одоо хүйтрээд миний үрийн шингэн халджээ
0 | 0 Хариулах
Зочин [24.188.178.23] 2022/11/8
Uul uurhai gazar uhdag ajlaa bolih hyazgaarlah, ulun zelmuun dontson heregleeg buuruulah, urgui gamgui baidlaa zogsoowol
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.216] 2022/11/8
Байгаль орчноо сүйтгэж хөсөр хаяж, худалдаа эдийн засагтаа анхаараад байхаар аргагүй шдээ.
2 | 0 Хариулах
Бадарч тахар [139.5.217.55] 2022/11/8
Португалийн гутаарь загас Монголд ирээд Хүүкийг баахан хөөргөдөж хөөргөдэж явсан ! Бээжинг шороон шуурганаас хамгаалж мод тарих гэж байна гээд л !
1 | 1 Хариулах
Зочин [202.131.242.154] 2022/11/8
za bitii ulgeriin yum hutsaad bai
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.216] 2022/11/8
Дэлхийн улс орнууд галт зэвсэгийн худалдаа гэх шаал дэмий зүйлд жилд олон триллион доллар зарцуулж байхаар тэр мөнгөө уур амьсгалын өөрчлөлтын эсрэг ногоон байгалийн төлөө зарцуулаач.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.160] 2022/11/8
Тийм ч юм гэж байхгүй ээ.
0 | 1 Хариулах
Ev khamt [66.181.161.41] 2022/11/8
..ene bol tanai Europiin buruu..! USA.buruu..! .!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2022/11/8
Кофе Ананд гуай хааччихсан юм бол?!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.86] 2022/11/8
,Нүб гэж хэлдэг юм нь байгаль сүйдлээ, хийдэг юм нь дүрийн тоглолт буюу уриалах. Дараа нь тэд нэг сайхан нусаа нийдэг
3 | 2 Хариулах
Зочин [202.9.41.5] 2022/11/8
Үгүй тэгээд тэр баян орнууд хэрэглээгээ багасгалдаа. Тэдний хэрэглээг барахгүй уур амьсгалын өөрчлөлтөд орж байна шд. Тэд нутаг дэвсгэр дээрээ нэг ч СО2 ялгаруулахгүй, эсвэл бага ялгаруулж байж болно. Гэхдээ ядуу орнуудаас баялгийг нь авахын тулд тэр орнуудад СО2 ялгарлыг маш ихээр бий болгож байгаа. Баян улсуудтайгаа тэмц.
7 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2022/11/8
хүн бүр чадахаараа оролцох хэрэгтэй, наад зах нь хог хаягдалаа багасгах, усны хэт хэрэглээнээс аль болох татгалзах гэх мэт
2 | 0 Хариулах
Зочин [54.36.115.212] 2022/11/8
ХӨГЖСӨН УЛСУУД НҮҮРС МАШ ИХ ХЭРЭГЛЭЧИХЭЭД ОДОО БОЛХООР БИДНИЙГ ХЭРЭГЛЭХЭДЭЭ МӨНГӨ ТӨЛ ГЭСЭН САНАА ЮМ ХӨГЖСӨН УЛСУУД БОЛ МАШ АМИА БОДСОН НОВШНУУД .БАЙДЭН ЕӨКИЙН ТАНГАРАГЫН ЁСЛОЛЫН ИЛТГЭЛД МОНГОЛД ХЯТАДАД НҮҮРС ЗАРАХЫГ БОЛИУЛНА ГЭЖ ХУЦААД БАЙСАН БИДНИЙГ ЯА ГЭЭД БГАА ЛАЛАРВЭ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ
5 | 2 Хариулах
Зочин [126.188.51.242] 2022/11/8
Монголд маш хурцаар мэдрэгдэнэ дээ ойрын хэдэн жилээс бэлтгэлтэй байхгүй бол. Цөлжилт ган ихсэх таамаг байсан.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.181.79] 2022/11/8
2050 он гэхэд европ даяар дундаж хэм зундаа 48 цельс болно гэсэн урьдчилсан таамаг гарсан. Америкт мөн ялгаагүй
3 | 2 Хариулах
Зочин [203.91.115.55] 2022/11/8
Аяаяа
2 | 0 Хариулах