ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигч ажиллаж байх үеийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний үе шат өнөөдөр болж байна. 

Энэ үеэр шинжээч Тавантолгой ХК-д томилолтоор ажилласан боловч архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй зэргээс цаг хугацаа их зарцуулагдаж, хяналт шалгалтад тус компанийн үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдав. 

Шинжээч нотлох баримт хангалтгүй байгаа талаар дараах зүйлсийг танилцууллаа. 

  • Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш нийт 3 удаа солигдсон. Хянан шалгах түр хороонд гаргаж өгсөн ерөнхий журнал хэрэгцээ шаардлага хангахгүй байсан тул "Интерактив Би Ай" ХХК-аас гаргуулан авч, хяналт шалгалтад ашиглалаа.
  • Тавантолгой ХК-д ажиллаж байсан зарим албан тушаалтнууд хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан 72 хадгаламжийн нэгжтэй танилцах боломжгүй байлаа. Тавантолгой ХК-ийн архивын бүртгэл, хадгалалт хангалтгүй, цахим архивт шилжүүлээгүй нь хяналт шалгалтын явцад хүндрэл бэрхшээл учруулж байлаа.
  • Тавантолгой ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд /тухайн онд хөдөлгөсөн уулын цул болон хөрс хуулалтын ажлын тоо хэмжээ, нөөцийн хөдөлгөөний бүртгэл, олборлосон нүүрсний хэмжээ зэрэг/ компанид хадгалагдаагүй баримт материалыг гаргуулан авахаар хүсэлт гаргасан боловч 2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан Ашигт малтмалын газар, Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байлаа. Хянан шалгагч, шинжээч нар Үндэсний аудитын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг бусад гуравдагч эх сурвалжаас тайлан, мэдээ зэргийг нэмэлт нотлох баримт гаргуулан авч ажилласан болно.
  • Мэдээлэл, баримт материалын иж бүрдэл хангалтгүй, цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тус компанийн 2013-2022 оны үйл ажиллагааг хамруулсан болно.

Нотлох баримт яагаад дутуу байгаа талаар тус компанийн гэрч Г.Шүрэнхишиг "Бид 2011 он хүртэлх бүх баримтуудаа аймгийн архивт өгсөн. 2011 оноос хойш компанидаа хадгалдаг болсон" гэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "2011-2014 он хүртэлх бүх чухал тайлангууд байхгүй байхад сонсгол бодит байх боломж байгаа юу? 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигч ажиллаж байх үеийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна. Өөрөө устгачихсан юм уу гэсэн байдал харагдаад байна. Баримт материалын бүрдэл ирүүлээгүй гэсэн хэсгийг харахад энэ байгууллага мөн үү? Үүнийг устгачихсан юм уу" гэв. 

Хариуд нь Шинжээч "Бид ирүүлсэн материалын хэмжээнд буюу  2013-2022 оны баримтын хэмжээнд танилцуулахаар бэлдсэн. 2011-2014 он хүртэлх материалыг ирүүлээгүй байгаа учраас хамруулах боломжгүй байна. 

зураг
 
Нүүрсний сонсголын шинжээчийн танилцуулгаас
зураг
 
Нүүрсний сонсголын шинжээчийн танилцуулгаас
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.193] 2023/12/5
Аливаа байгууллагын удирдлага тухайн байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг зохих түвшинд заавар журмын хүрээнд удирдан зохион байгуулж хянах үүрэгтэй. Энэ үүргээ эс биелүүлвээс хариуцлага хүлээх ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.193] 2023/12/5
Төв архиваас аудитттай хамтран улс даяар хувь хувьсгалын гэж ялгалгүйгээр шалгалтын аян эхлүүлэх хэрэгтэй байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.193] 2023/12/5
Ер нь энэ архивын баримт устгах явдал улс даяараа төрд нийтлэг болсон байна. Архивын баримт устгах нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн заналхийлэл, төрөөс урвасан явдал мөн болой. Тэгэхээр өмнөх энэ мэт хэрэг болон цаашид уг хэргийг дахин гаргуулахгүйн тулд маш хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.164] 2023/12/4
Та нар сонсгол нэртэй хөгийн юм хийж ард түмний толгойг хуурвал улс төрөөсөө нэг мөсөн арчуулна гэж бодоорой, ард түмнийг хуурдаг цаг чинь өнгөрсөн шүү!!!
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.122] 2023/12/4
Таван толгой хурааж аваад ард түмэндээ хангалттай мөнгө өгчих ганцаараа хувьчилал нэрээридэж цадахгүЙ шунал вэ...
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.84] 2023/12/4
Хуульч цагаан захтан амьдралаас тасархай зарлиг Өнөрөө энэ мэтийн гарууд шүүдэг шүүмжилдэг сүрэг үхрийнхээ таашаалыг хүртдэг сонин нийгэм болжээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.227] 2023/12/4
Жинхэнэ хулгайч чинь энэ Бат эрдэнэ шүү дээ. Манай хуулийнхан цээжээрээ хамгаалаад л
3 | 1 Хариулах
Зочин [66.181.186.190] 2023/12/4
Ажнай бат эрдэнэ гэгч шуналт хулгайч гавлуулах болоогүй юу
3 | 1 Хариулах
Бадрал [124.158.69.11] 2023/12/4
Батэрдэнэтэнгүүд муусайн жижиг хувьцаа эзэмшигчдын мөнгийг иджээ. Санхүүгийн баримтыг устгасан бол өгдөг ял байгаа биз дээ. Ямар хэмжээний хулгай хийснийг ТТ ХК -ийн 51% тай харьцуулаад олж болнош дээ. Арай дэндүү ард олноо бодохгүй шунаж байнаа. Батэрдэнэ нэг оростой мөнгөний хэрүүл хийдэг бсан. Одоо чимээгүй болсон, бодвол жижиг хувьцаа эзэмшигчдын мөнгөөр л өрөө дарсан байхаа.
5 | 1 Хариулах
Зочин [43.242.243.59] 2023/12/4
ёстой дур зоргондоо явжээ...
3 | 1 Хариулах