Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Батчулуун: "Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг Өмнөговь аймагтаа яаж шингээх вэ гэж өдийг хүртэл ажилласан

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 12 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Зургийг Улсын Их Хурлын албаны хуудсаас ашиглав

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсголын эхний үе шат өнөөдөр эхлээд буй.

Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байна.

Өмнөговь аймгийн ИТХТ-ын 2009 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын нэг дэх зүйлд Тавантолгой ХК-ийн 2009 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хуралд оролцох орон нутгийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн, хоёр дахь хэсэгт орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна.

Гэвч хоёр хоногийн дараа буюу Өмнөговь аймгийн ИТХТ-ын 2009.1.16-ны өдрийн 14 дугаарын тогтоолоор өмнөх тогтоолын хоёр, дөрөв дэх заалтыг хүчингүй болсон тооцож, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож орон нутгийн өмчийг төлөөлөгчөөр Засаг даргын орон тооны бус зөвлөх Д.Бат-Эрдэнэ (хувьцаа эзэмшигч)-ийг баталжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “Сугарын Сумъяа гэдэг хүнийг хувь нийлүүлэгчдийн хуралд 51 хувийг төлөөлж орох хүнээр томилжээ. 49 хувийг эзэмшдэг хүнээ хоёр хоногийн дараа 51 хувийн хувь нийлүүлэгчдийн хурлын төлөөлөгч болгоод томилж суухдаа та юу бодож байв. Ард түмнээ бодсон уу, 49 хувийг бодсон уу. Энэ ноцтой асуудал” хэмээн асуулаа.

Асуултад Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун хариулав.

Тэрбээр “Хоёр хоногийн өмнө хурлын шийдвэр гаргасан. Ямар процесс болсон нь хурлын тэмдэглэл бичиг баримтаар нотлогдох байх. Тухайн цаг үед ямар асуудал гарсныг санахгүй байна.

Өмнөговь аймаг өнөөдрийг хүртэл 51 хувийн хувьцааны эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө, Өмнөговь аймгийн иргэдийнхээ төлөө ИТХ ажилласаар ирсэн. Гарсан ногдол ашиг түүнтэй холбоотой үр дүнг хэрхэн аймагтаа яаж шингээх вэ гэж өдийг хүртэл ажиллаж ирсэн. Өнөөдрийг хүртэл ажиллахдаа дандаа ашигтай ажилласан" гэлээ.

зураг
 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1080671919621116