Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна

ikon.mn
2023 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 107 жилийн ой тохиож байна.

Энэ өдрөөр түүний хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо. 

Уг ёслолын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбал бол өнгөрсөн зууны бүтээн байгуулалт өөрчлөлт шинэчлэлтэд сэтгэл оюунаа бүрэн дайчилж, хойч үеийнхэндээ ихийг үлдээж чадсан хүн. Түүний улс орныг удирдсан 44 жилийн хугацаанд Монгол Улс аж үйлдвэр, аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбаруудад их үсрэлтийг хийсэн. Ю.Цэдэнбалын тууштай, тогтвортой бодлогын үр дүн өнөөдөр ч бидний амьдралд нөлөөлсөөр байна. Түүний Монгол төрд оруулсан хувь нэмэр, нэр төр, их гавьяа зүтгэлийг үлгэр дуурайлал болгож Монгол хүн Монгол түмэн, эх орныхоо төлөө хэрхэн ажиллаж, тэмцэж болдог сайн жишгийг харж санаж явах учиртай" гэлээ. 

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг