Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын арслан М.Бадарч Богд ууланд осолдож, ГССҮТ-д эмчлүүлж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын арслан М.Бадарч өнөөдөр авто осолд орсон гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Үнэн" хэмээн баталгаажуулсан юм.

Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий Газраас "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 6-ны 07:41 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.

Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" хэмээв.

Одоогоор түүний биеийн байдлын талаарх мэдээлэл тодорхойгүй байна.