Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Japan Airlines компани Токио-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ үйлдэж, 124 жуулчин тээвэрлэн ирлээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Япон улсын агаарын тээврийн Japan Airlines(JAL) компани Токио-Улаанбаатар чиглэлд өнөөдөр анх удаа нислэг үйлдлээ.

Тус компанийн онгоц Улаанбаатарын цагаар 13:37 цагт буув. Уг нислэгээр 124 зорчигч Монгол Улсад хүрэлцэн ирсэн гэж Чингис хаан олон улсын нисэх буудлаас мэдээлэв. 

"Нью Интернэйшнл Эйрпорт" компанийн Газрын үйлчилгээний газрын дарга Ямазава Ёшиюки "Чингис хаан нисэх буудал бол Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын бүтээн байгуулалтаар бий болсон шинэ нисэх буудал. Өнөөдөр энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаад миний хувьд маш их баярлаж, сэтгэл хөдөлж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаашид ирэх жуулчид болон нислэгийн тоо нэмэгдэх улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Дараагийн нислэг наймдугаар сарын 28-нд бууна. Бид нислэгийн тоог нэмэхээр төлөвлөж ажиллаж байна. Өнөөдөр 128 зорчигч Японоос ирлээ. Тэд анх удаа Монголд ирж буй бөгөөд Монголын талаар танин мэдэж, Японд очсон хойноо бусдадаа дамжуулан хэлж, жуулчдыг татахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Үүнийг ч мөн зорчигчдодоо хэлэх болно.

Монгол Улсад JAL нислэг хийж байгаа нь тун өндөр ач холбогдолтой. Учир нь Японд олон авиа компани бий. Тэд ч мөн Монгол руу шууд нислэг үйлдэх хүсэлтээ гаргах болов уу" гэлээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг