Гэр орныг зөвхөн амьдран суух газраар төсөөлөх нь өрөөсгөл. Амьдарч буй орон гэр болон гаднах орчны талбай аюулгүй, амар тайван, тав тухтай болохын хэрээр бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Орон байр хэдий чинээ тохь тухтай байна төдий чинээ хүний амьдралын чанарт нөлөөлдөг.
Тодруулбал орон гэртээ тухтай амьдрах нөхцөл боломж муу байхын хэрээр тухайн хүний амьдралын сэтгэл ханамжид сөрөг нөлөө үзүүлдэг байна. Улмаар бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлдэг. Орон байртаа амьдрахад хүндрэлтэй байдаг хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж орон сууцны бэрхшээлгүй хүмүүсээс доогуур байдаг аж.
Фронтиерсоос /Frontiers/ хийсэн судалгаагаар орон сууцны хүндрэлтэй өрхүүд сэтгэлзүйн эрүүл мэндийн хувьд
Харин бие махбодын хувьд
Монгол Улсад 2022 оны байдлаар 941,547 өрх айл бүртгэлтэй байв. Тэдний 431,000 нь Улаанбаатар хотод амьдардаг. Харин 2020 оны судалгаагаар төвлөрсөн болон бие даасан инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд 546,634 өрх амьдардгаас 317,799 нь Улаанбаатар хотод байдаг аж.
Айл өрх амьдарч буй гэрээ сайжруулж, илүү тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээдэг нь дамжиггүй. Ялангуяа гэр хорооллын өрхүүдийн хувьд орон сууцанд орох нь хамгийн том зорилго болоод байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Иймд нийслэлд орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөж буйг 2023 оны наймдугаар сарын байдлаар доорх инфографикаар тоймлон хүргэж байна.
2022 оны наймдугаар сард шинэ болон хуучин байрны нийт дундаж нь 3,225,000 байсан. Ийнхүү байрны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 325,000 төгрөгөөр нэмэгджээ. Харин өнгөрсөн долдугаар сарын орон сууцны дундаж үнэ 3,545,000 байсан бөгөөд өмнөх сараас 55 мянгаар буурсан байв.
2022 оны хоёрдугаар сараас 2023 оны наймдугаар сарын шинэ болон хуучин орон сууцны нийт дундаж үнэ
Орон сууцны үнийн жилийн өөрчлөлт 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд 2022 оны гуравдугаар сарын жилийн өсөлтийн хувь хамгийн өндөр буюу 20.4%-тай байна. Тодруулбал 2022 оны гуравдугаар сарын нийт орон сууцны дундаж үнэ өмнөх оны буюу 2021 оны тухайн сараас 20.4%-иар өсжээ.
2022 оны нэгдүгээр сараас 2023 оны наймдугаар сарын үнийн жилийн өөрчлөлт, хувиар
Шинэ орон сууцны дундаж үнийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сар болон 2023 оны тав, зургаадугаар сард огцом өссөн үзүүлэлттэй байжээ.
2022 оны наймдугаар сард шинэ орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3,320,000 төгрөг байсан бол энэ оны наймдугаар сард 400 мянгаар нэмэгдэж 3,720,000 болсон байна. Харин өнгөрөгч долдугаар сараас 30 мянган төгрөгөөр нэмэгджээ.
2022 оны наймдугаар сарын шинэ байрны үнэ 2021 оны мөн үеэсээ 13.4%-ийн өсөлттэй байсан бол энэ оны наймдугаар сарын үнэ өмнөх оны тус үеэс 10.2%-иар өсжээ. Ийнхүү шинэ байрны үнийн жилийн өөрчлөлтийн хувь нэг жилд 3.2%-иар буурсан байна.
Нийслэлийн зургаан дүүргээр нь аваад үзэхэд Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт байршилтай шинэ орон сууцнууд хамгийн өндөр үнэтэй байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ орон сууц бусад дүүргээс хамгийн хямд үнэтэй байдаг аж.
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ, 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны наймдугаар сар, Улаанбаатар хотын төвийн дүүргүүдээр, сая төгрөгөөр, м.кв
Хуучин орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 2022 оны наймдугаар сард 3,130,000 байсан бол 2023 оны мөн үед 250 мянгаар нэмэгдэж 3,380,000 болжээ.
Харин 2023 оны наймдугаар сарын хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх сараасаа 20 мянгаар буурч 3,380,000 болсон байна.
Нийслэлийн зургаан дүүргээс Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн хуучин орон сууц хамгийн өндөр үнийн дүнг эзэлдэг аж.
Оны өмнө Сүхбаатар дүүрэгт байршилтай хуучин орон сууц хамгийн өндөр үнэтэй байсан бол энэ жил Чингэлтэй дүүргийн хуучин байрнуудын үнэ өндөр үзүүлэлттэй байна.
Мөн Баянгол дүүрэгт байрладаг шинэ орон сууц Баянзүрх дүүргийнхээс өндөр үнэтэй байсан. Харин хуучин орон сууцны тухайд Баянзүрх дүүрэгт байршилтай нь Баянголын байрнаас өндөр үнээр үнэлэгддэг аж.
Сонгинохайрхан дүүрэгт байршилтай шинэ болон хуучин орон сууц хамгийн бага үнийн дүнг эзэлдэг байна.
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ, 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны наймдугаар сар, Улаанбаатар хотын төвийн дүүргүүдээр, сая төгрөгөөр, м.кв
Ийнхүү өнгөрөгч оны хоёрдугаар сараас хойших нийслэлийн нийт орон сууцны үнийн өсөлт нь өмнөх оны мөн үеүдээс харьцангуй бага хувиар нэмэгдэж байна.
Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням өнгөрөгч тавдугаар сард барилгын материалын үнэ ханшийн талаар мэдээлэл хийж байсан.
Тэрбээр "Монгол Улс барилгын материалынхаа 70 гаруй хувийг импортоор авч, 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Дотоодын зарим үйлдвэрүүд 100% түүхий эдээ гадаадаас импортолж байгаа.
Харин барилгын материалын үнэ урд жилийн мөн үетэй харьцуулахад барилгын гол бүтээгдэхүүнүүд 20-30%иар буурсан. КОВИД-19 цар тахлаас хойш түүхий эд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, валютын ханш өссөн. Ийм учраас барилгын материалын импортын бүтээгдэхүүнүүдийн хувьд цаашдаа үнэ нь буурах боломж бага байна.
Барилгын материалын үнэ буурлаа гэхэд орон сууцны үнэ буурахгүй. Энэ хоёр тусдаа зах зээл. Энэ зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, ипотекийн зээл нэмэгдэх, эдийн засаг, хүн ам өсөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж орон сууцны үнэ өсдөг. Барилгын материалын үнийн өсөлт, бууралт орон сууцны үнийн өсөлтөд бага нөлөөлдөг" хэмээн мэдэгдэж байв.
Тэгэхээр орон сууцны үнэд барилгын материалын өртгөөс илүүтэйгээр иргэдийн байр худалдан авах эрэлтийн өсөлт нөлөөлдөг байх нь.
Монголбанкны судалгааны дүгнэлтээр орон сууцны үнийн өсөлтөд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|