ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан жолоочид даатгалаас нэн түрүүнд ₮1 сая өгч, үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг шуурхай олгоно"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн улмаас 105 машин үерт урссан гэх тоон мэдээлэл гарсан.

Мөн долдугаар сард Сэлбийн далан сэтэрснээс болж тэр орчмын гараашин дахь машинууд бүхэлдээ усанд автсан. 
Нийслэлийн засаг дарга уржигдар хийсэн мэдээллийнхээ үеэр "Баянзүрх дүүрэгт болсон үерт урссан машинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулна" гэж хэлсэн юм.

Түүнчлэн Сэлбийн үерт өртсөн иргэдийн хохирлын хэмжээний үнэлгээ хийгдэж байгаа ба эхнээсээ УОК, НОК дээр нэгтгэгдэж байгаа аж.

Уг хоёр үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг нэгтгэж хуулийн дагуу хохирлыг барагдуулах арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Жолооч автомашиндаа учирсан хохирлоо хэрхэн барагдуулах вэ?

Үерт өртсөн автомашинд учирсан хохирлыг даатгалаар хэрхэн барагдуулах талаар Монголын даатгалын холбооноос тодруулахад дараах мэдээллийг өглөө. 


Жолооч бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах ёстой байдаг. Уг даатгалаар зөвхөн зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Харин машинд үүссэн хохирлыг барагдуулах зохицуулалт байхгүй.

Жолооч өөрөө сайн дураараа даатгалын компанид машинаа даатгуулсан тохиолдолд автомашиндаа учирсан хохирлоо барагдуулах боломжтой юм.

Албан журмын даатгалд 650,000 гаруй тээврийн хэрэгсэл даатгуулсан байдаг бол сайн дурын буюу автомашины даатгалд энэ оны эхний хагаст 60,000 тээврийн хэрэгсэл хамрагджээ. 

Ямар эрсдэлийг сонгож автомашинаа даатгуулах нь жолоочийн сонголт. Эрсдэл нэмэгдэх тусам хураамж нэмэгдэнэ

Автомашины даатгал нь дотроо осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, ус чийгт автах зэрэг эрсдэлийн олон төрөлтэй байдаг бөгөөд дээрх 60,000 тээврийн хэрэгслээс яг хэд нь үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан нь тодорхойгүй юм. 

Учир нь аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг байна. 

Автомашин 70 болон түүнээс дээш хувийн эвдрэл гэмтэл авсан бол тухайн машиныг шинээр сольж өгөхөөс өөр аргагүй. Түүнээс доошоо буюу жишээ нь ус, шавар шавхай орсон байвал даатгалын компани хохирлын үнэлгээг гэрээний дагуу тооцож хийдэг аж. 

Түүнчлэн даатгалын компаниуд үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан ус, үерт автсан тээврийн хэрэгслийн эзэнд нэн түрүүнд 1,000,000 төгрөг олгож үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг шуурхай олгож ажиллах тохиролцоонд хүрсэн талаар Монголын даатгалын холбооноос мэдээллээ.

Жолооч автомашиныхаа хохирлыг бүрэн барагдуулах хүртэл бичиг баримт хөөцөлдөхөөс эхлээд олон ажил гардаг тул ийнхүү эхний ээлжид 1 сая төгрөг урьдчилан өгч үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг тооцож олгож байхаар шийдвэрлэсэн байна. 

Энэ оны эхний хагаст сайн дурын даатгалд хамрагдсан тээврийн хэрэгслийн хохиролд даатгалын компаниуд 14 тэрбум гаруй төгрөгийг олгож ажилласан байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.72.98] 2023/8/8
Амьдралд дасаагүй хүн юмийг байгаагаар нь хүлээж авч чаддаггүй
0 | 1 Хариулах
Санал [202.126.90.118] 2023/8/8
Албан журмын даатгалд хамрагдахгүй шүү. Даатгал сар бүр төлчөөд хэрэг болохоор хэдэн төгрөг өгдөг юм билээ. Бүрэн хохирол барагдуулна гэж байхгүй. Үерээр далимдуулан албан журмын даатгалд хамаруулах санаатай ярьж байна лээ. Иргэдэд дарамт л нэмэгдэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.127] 2023/8/8
saihansambuu ene yaduu har zahin chenj alsan bileee harjinu. tegeel aras gemtelin emnelged ochdo barij zooodoh haishan jan
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.127] 2023/8/8
nimsambuu ene yaduu jolochig alsan margah argagui unen shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.40] 2023/8/8
Жолооч өөрөө сайн дураараа даатгалын компанид машинаа даатгуулсан тохиолдолд автомашиндаа учирсан хохирлынхоо тодорхой хэмжээг авах боломжтой юм. Гэж шаажын 100% авах ёстой биз дээ
2 | 0 Хариулах
Ahhe [66.181.177.44] 2023/8/8
Tsag ni boltson mashin uud bnoo
1 | 0 Хариулах
зочин [202.9.40.58] 2023/8/8
автотээвээрийн даатгал огт хэрэггүй нь харагдаж байна. эрсдлээ өөрсдөө хариуцсан нь дээ.р
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.254] 2023/8/8
Даатгалаас бэтлэсэг нт бараг шулуухан
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.92.123] 2023/8/8
ДААТГАЛЫН КОМПАНИ МОНГОЛД ЯВЦГҮЙ САНАГДДАГ. ШАЛТГААН НЬ ТӨГРӨГ ЭРЧИМТЭЙ СУЛАРДАГ. ҮҮНЭЭС БОЛЖ БАРАА МАТЕРИАЛЫН ҮНЭ ӨСДӨГ. МАШИНЫ СЭЛБЭГ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ТӨГРӨГ СУЛАРХАД ДАГААД ӨСДӨГ. МӨН ЗАМЫН ЧАНАР МУУ АВААР ОСОЛД ИХ ӨРТДӨГ.
0 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/8
Барууны хүчирхэг даатгалын компаниудыг Монголд бүр тусгайлан хууль гаргаж байгаад урьж оруулмаар юм ….Манай хөрш аваарт ороод тэгээд даатгалаас шууд л цоо шинэ машины мөнгө өгсөн….харин аваарт орж ямбийсан хуучин машиныг нь даатгалынхан аваад явчихдаг юм байна лээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.204] 2023/8/8
Үер болж байж арай гэж тэр хавийн айлуудыг нүүлгэх гэж бн. Уг нь энэ ажлыг үер гэхгүйгээр хамгийн түрүүнд хийх ёстой байсан. Үерийн аман дээр айл буулгалаа, зөвшөөрөл өглөө, бариуллаа, хог асгалаа, далан битүүллээ гээд хүмүүс мөн ч олон жилийн турш хэлсэн дээ. Айл буух боломжтой газар бэлдээд, зам тавиад, нийтийн тээвийн чиглэлд оруулаад, цахилгаан татаад худаг гаргачихвал хэн үерийн аман дээр буухав. Ямарч дэд бүтэцгүй газар хүн амьдрах аргагүй учраас арга буюу зам, ус цахилгаанаа дагаж боломжтой нүх сүв бүр лүү чигжих нь ойлгомжтой. Гэтэл энэ ажлыг хүсвэл хэдхэн хоногт хийх боломжтойг сая харлаа. Өнөө хэдэн арван жил гуйсан далан хүчитгэх, зам тавих, буух газар бэлдэх зэргийг дороо л хийчихлээ. Сэтгэл байвал хийж болно, гол нь МАН юу ч хийх хүсэлгүй байна. Ашиглалтад орсон нэг ч бүтээн байгуулалт алга.
5 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/8
МАН-ынхан баяжих гэж л улс төр лүү зүтгэдэг шд…нөгөө шудрага 5-ыг хар л даа…
1 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.92.123] 2023/8/8
ДААТГАЛ БАРЬЦГҮЙ САНАГДДАГ ШҮҮ. ҮЕРЭЭС ГАЛААС МӨНДӨРӨӨС БАРИЛГА ДЭЭРЭЭС ЮМ УНАСНААС МАШИНТАЙ МӨРГӨЛДӨЖ ОСОЛД ОРСОНООС ХЭН НЭГНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ГЭЭД ЯВЖ ӨГӨХ БАЙХ. ШУУД МӨНГӨ ӨГДӨГ ДААТГАЛ БАРАГ БАЙХГҮЙ. ЯГ АЛЬ ЭРСДЭЛЭЭ БОЛЖ МАШИН НЬ АСУУДАЛД ОРХЫГ ТААШГҮЙ. ӨНДӨР ТӨЛВӨЛ ӨНДӨР АВНА ГЭДЭГЧ ЯГ АМЬДРАЛ ДЭЭР ҮГҮЙ Л БАЙГАА ХАРАГДДАГ ШҮҮ ДЭ.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.24.96] 2023/8/8
Лаларын даатгалд хүчээр даатгуулдаг ч тэд юу ч өгдөггүйг харах болно
2 | 0 Хариулах
Зочин [87.209.200.156] 2023/8/8
Europt bol mashinii undsen daatgal bol alban yosniih baidag. Uchir ni tanias bolj hohihroh busdad nohon tolbor bolgoh gej.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.0] 2023/8/8
Эд материалын даатгал байж болно, харин амь насны даатгал гэж баймааргүй юм. Хүний амыг юу ч орлож чадахгүй.
0 | 1 Хариулах
zoch [202.126.88.217] 2023/8/8
За одоо сайн харж авцгаая. Ямар даатгал сонгох вэ гэдгээ.
7 | 0 Хариулах