• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дарь-Эх, Монел орчмын орон гэргүй болсон 70 иргэнд монгол гэр олгохоор бэлджээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр Дарь-Эх, Монел орчимд болсон үерийн улмаас орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэнд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон. 

Уг шийдвэрийн дагуу өчигдөр иргэдэд олгох гэрийг тээвэрлэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон байна. 

Мөн үерийн ослын улмаас амь эрдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн юм. 

Түүнчлэн үерт урссан 105 автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулна гэсэн шийдвэр гараад байгаа билээ. 

Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Үерийн улмаас 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин үерт автсан юм. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш 7 мм буюу нийт 12 мм хур тунадас орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Sumkaaaa [103.14.36.18] 2023/8/7
Өөрийнхөө мөнгөөр авч өгж байгаам шиг одоо аймр сүр ш@@нааа эд нар. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр авч өгж байгаа шүү чи эргүү Сумка бам САМАРсайхан 2 оо
2 | 0 Хариулах
Зочин [103.31.94.15] 2023/8/8
I am making $100 an hour working from home. I never imagined that it was honest to goodness yet my closest companion is earning $16,000 a month by working on a laptop, that was truly astounding for me, she prescribed for me to attempt it simply. I highly recommend everyone to apply►———————➤ https://rb.gy/fvvgx
0 | 0 Хариулах
Зочин [174.192.133.133] 2023/8/7
Chono boroonoor gj
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.141] 2023/8/7
Ирэх жил дахиадл наана чинь урсана шдээ, үерийн усны замаас наадуулаа нүүлгэх хэрэгтэй юм бишүү
2 | 0 Хариулах
sudlah l heregtei ed bna [192.82.82.112] 2023/8/7
harinee harin bodoh l asuudal
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.242] 2023/8/7
Энэ хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчиж ажилладгаа болих. Эсвэл ингэж болдоггүй гэж зааж сургаагүй ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.21] 2023/8/7
Захын тэтгэвэрт гарсан инженер, эдийн засагч мэргэжилдээ эзэн болсон хөгшчүүд суухад эднээс хамаагүй зөв шийдвэр гаргана даа.Сумьяа юм яриснаас өөрөө хүрз бариад цэвэрлэсэн нь бараг дээрдээ.Маш өндөр бүтээмжтэй байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.194] 2023/8/7
Хүүк где? Тойргоос сонгогдсон гишүүд где? Лалрууд таг чимээгүй байгаа биз. Муугаар нь Сумьяаг, Сумьяа нь хорооны даргуудаар туг тахиад өнгөрөх бололтой. Энд газар олгосон гишүүд хаа байна? Саяхан болтол тодорхой газруудад айл буулгадаггүй, бариулдаггүй байсан. Гэтэл 2016 онд МАН гарснаас хойш яав? Богд уул битүү, яармаг битүү, бүх ундны усны эх үүсвэр болон үерлэдэг газруудаар битүү газар олгосон. Нүдэн дээр илт байна.
6 | 0 Хариулах
Зочин [174.192.133.133] 2023/8/7
Sumiin oin bayrt vg heleed zawgv gishvvd
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.13] 2023/8/7
Тэгээд ирэх жил дахиал бороо орно дахиад л урсана шдээ
3 | 0 Хариулах
it guy [124.158.73.27] 2023/8/7
dahiad l ger ugiishd hahaha
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.179] 2023/8/7
Хууль зөрчиж амьдардаг шимэгчид, татвар төлдөггүй, болохгүй гээд байхад үерийн аманд буудаг, хулгайгаар цахилгаан татдаг айлуудыг маниусын татварын мөнгөөр угжиж байдаг МАН зайл
12 | 1 Хариулах
Халх [203.91.115.47] 2023/8/7
Чи битий олон юм хуц гөлөг минь
0 | 0 Хариулах
Only in mongolia [202.126.89.232] 2023/8/7
Arai arai. Ajilaa hiigeegeui hot duuregiinhen asuudaliig ingej shiidehgui. Ajilaa hii. Aldagdsan hunii amiig 2 uruu bair ugch taitgaruuldag. Ajilaa hiisen bol iim zuil boohgui. Turiin albaniihan hezee gaigui bolnoo
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.129] 2023/8/7
Авилгалчдын учруулсан хохирлыг Татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж байгаа нь... Болоогүй бас, гэр гардуулах ёслол хийж, хаанаас хэн өгч байгааг нь сурталчилан, нэг Дарга нь "татвар төлөгчдийн мөнгөөр сурталчилгаа" хийх биз... Дайны хажуугаар дажин гэж...
11 | 0 Хариулах