Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд О.Баасанхүү гишүүнээс утасны дугаараа “нуужээ”

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 2
iKon.MN

Өнөөдөр Ерөнхий сайдын 30 минут уулзалт болсон билээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдэд 30 минутын турш мэдээлэл өгч, асуултанд хариулдаг. 

Харин хэвлэлийнхэн дунд О.Баасанхүү гишүүн орж ирээд суусан нь анхаарал татсан юм. 

Тэрбээр Ерөнхий сайдаас эмнэлэгийн барилгуудыг эмнэлэг биш оффисийн зориулалтаар ашиглах гэж байгаа талаар тодруулах гэж мөн зайлшгүй эмнэлэгийн зориулалттай барилга барих шаардлагатай гэж үзэж байгаа иргэдийн санал хүсэлтийг Ерөнхий сайд руу мессеж бичүүлэхээр түүний утасны дугаарыг асуусан ч тусыг эс олсон тул ийнхүү хэвлэлийн бага хуралд оролцжээ. 

Гэвч Ерөнхий сайд өөрийн гар утасны дугаараа нууцалсан байна. Гэхдээ тэрбээр үүнийгээ аюулгүй байдлын улмаас ийм алхам хийж болохгүй юм билээ гэж тайлбарлалаа. 

Ерөнхий сайд, О.Баасанхүү хоёрын яриаг эндээс үзээрэй.

Ерөнхий сайд энэ үеэр нэгдүгээр сард багтаан төсөвт тодотгол хийнэ гэлээ. Учир нь тендерийн мөнгөнөөс хэт давсан барилгуудын ажлыг төрөөс царцаагаад байгаа. 260 орчим тэрбум төгрөгний асуудалтай барилгуудад аудитын шалгалт хийж байгаа бөгөөд дүн нь энэ сарын 10-нд гарах байсан ч хугацаа бага зэрэг хойшилсон байна. 

Гэхдээ Ерөнхий сайд энэ сардаа амжиж төсөвт тодотгол хийх талаараа мэдээллээ.