ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ: Засгийн газрын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй нь сайд Ч.Номин, С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар

A.Жаргал
2023 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтгэн танилцуулсан. 

Үүнээс Засгийн газрын гишүүдийн хөрөнгө, орлого өнгөрсөн онд хэрхэн өөрчлөгдсөнийг онцолж байна. 

Соёлын сайд Ч.Номин 52.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр танхимаа тэргүүлж буй бол түүний дараа 14.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Шадар сайд С.Амарсайхан, 14 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар бичигдэж байна. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг жагсаалтын сүүлийг мушгив. Тэрбээр өөрийгөө 552 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.

График #1: ЗГ-ын Гишүүдийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэг. Орлого, зээл, үл хөдлөх гэх мэд төрлөөр сонгон харьцуулж харах боломжтой. 

 Засгийн газрын гишүүдээс

  • Хамгийн их орлоготой нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Түүний орлого 1.5 тэрбум төгрөг. 
  • Соёлын сайд Ч.Номин 11.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц барилга байгууламжтай нь танхимдаа тэргүүлэх үзүүлэлт.
  • Хамгийн өндөр үнэлгээтэй тээврийн хэрэгсэлтэй сайд нь мөн Ч.Номин байна. Түүний тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 1.1 тэрбум байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар 1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлтэй нь хоёрдугаарт бичигдэх дүн юм.
  • Хамгийн их үнэт эдлэлтэй нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан. Тэрбээр 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй.
  • Хамгийн их бэлэн мөнгөтэй сайд нь Ч.Номин. 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр 2.4 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэйгөө мэдүүлжээ.

Хөрөнгийн өөрчлөлт

Засгийн газрын гишүүдийн 2021 болон 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал сайд нарын хөрөнгө нэг жилийн хугацаанд нийт 4.3 тэрбумаар өсжээ.

Онцолбол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын хөрөнгө жилийн дотор нэг тэрбум гаруйгаар нэмэгдсэн байна. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хөрөнгө 9.3 тэрбум, Соёлын сайд Ч.Номингийнх 4.4 тэрбум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарынх 3.8 тэрбум төгрөгөөр буурчээ. 

Сонирхуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө 33.8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. 

График #2: 2021 vs. 2022 хөрөнгийн өөрчлөлт Засгийн газрын гишүүн тус бүрээр. Төрлөөр ялгаж харьцуулж харах боломжтой.

Мал аж ахуй

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ эзэмшдэг малынхаа тоогоор бусдаасаа хавьгүй илүү боловч малын үнэлгээгээрээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цойлж байна. Сайд Д.Амарбаясгалангийн 817 хонь, 60 үхэр, 96 адууны нийт үнэлгээ нь 1.1 тэрбум төгрөг

Сайд нар бүгд тодорхой тооны малтай бөгөөд хамгийн бага малтай нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар юм.

График #3: Засгийн газрын гишүүдийн мал аж ахуй

Нэр Толгой Дэлгэрэнгүй  Үнэлгээ 
Л.Оюун-Эрдэнэ 414  Хурдан удмын адуу-5, Адуу-23, Үхэр-83, Хонь-154, Ямаа-149            200,175
Д.Амарбаясгалан 973  Хонь-817, Адуу-96, Үхэр-60         1,128,835
Б.Бат-Эрдэнэ 3000  Адуу-328, Үхэр-72, Хонь-2600            589,200
Б.Батцэцэг 5  Хурдан удмын адуу-5              30,000
Х.Болорчулуун 260  Адуу-260            208,000
Ц.Даваасүрэн 383  Адуу-152, Хонь-180, Ямаа-50, Тэмээ-1            162,340
Б.Жавхлан 964  Адуу-70, Хурдан удмын адуу-60, Хонь-800, Үхэр-34            621,410
Х.Нямбаатар 700  Хурдан удмын адуу-35, Үхэр-21, Ямаа-157, Хонь-444, Адуу-43            236,050
Г.Сайханбаяр 26  Үхэр-4, Адуу-22              23,000
Н.Учрал 200  Хонь-150, Адуу-20, Хонь-30              31,400
С.Чинзориг 190  Хонь-160, Адуу-30              20,000
Б.Чойжилсүрэн 6  Адуу-6                 4,000

Тээврийн хэрэгсэл

Хамгийн өндөр үнэлгээтэй тээврийн хэрэгсэлтэй нь Соёлын сайд гэдгийг дээр дурдсан. Түүний эзэмшилд Mercedes Benz G55-AMG, Nissan Patrol, Porsche Cayenne зэрэг таван машин байна.

Тээврийн хэрэгслийн үнэлгээгээрээ хоёрдугаарт бичигдэж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын эзэмшилд Lexus 570, Land Rover, Mercedes Benz S350L гэсэн гурван машин бий.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын Mercedes Benz S400, G500, Lexus 570, Nissan Tiida гэсэн дөрвөн машины нийт үнэлгээ нь 885 сая төгрөг аж. 

График #4: Засгийн газрын гишүүдийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл. График дээр дарж дэлгэрэнгүй брэнд, загварыг харах боломжтой. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.63] 2024/6/28
Н.Учралын Mercedes Benz S400, G500, Lexus 570, Nissan Tiida гэсэн дөрвөн машины нийт үнэлгээ нь 885 сая төгрөг аж. - манай Тимон бүр олигарх болжээ иддда
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.147] 2023/9/14
Хамгийн бага орлого олдог Ч.Номин гэх нөхөр хамгийн баян байдаг нь анхаарал татаж байна шүү. Бас толгой хоосон мэдлэг хомс нөхөр шүү дээ. Монголын татвар төлөгч нарын мөнгө, байгалийн баялагаар аав нь баяжиж охиндоо шилжүүлсэн хөрөнгө юм уу хаашаа юм бэ. Уг үндсээр нь ухвал их л юм гарах юм байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.63] 2024/6/28
Луйвар
0 | 0 Хариулах
Зочин [202.21.120.102] 2023/8/15
МАН болон коммунисдууд бол монголын хорт хавдар болоод удаж байна
0 | 0 Хариулах
Зочин [43.154.13.103] 2023/8/2
Насаараа намын ажил хийсэн Амарбаясгалангийн мал яаж ингэж өсөөд байнаа, мянгат малчин болчихсон байншдэ. Энэ хулгайч нарын малыг чоно хүртэл иддэггүй байх нь. Маниус хэдэн мал айлд тавихаар чоно идээд дуусдаг биздэ.
5 | 0 Хариулах
Зочин [103.26.193.230] 2023/7/6
Бизнестэй Номин яахуу бизнесгүй гишүүд яах вэ. Шалгаач
1 | 1 Хариулах
Зочин [103.229.123.122] 2023/7/5
Хэрэг эрхэлхийн дарга Амарбаясаглан 14н тэрбум ?
8 | 1 Хариулах
Зочин [202.180.219.61] 2023/7/25
Намаас өөр ажил хийгээгүй яаж хөрөнгөжихөв дээ.
3 | 0 Хариулах
Зочин [43.154.13.103] 2023/8/2
Нүүрсний хулгайч
0 | 0 Хариулах
Зочин [8.210.60.173] 2023/8/3
Nuurs shuudee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.192] 2023/7/5
төрийн албан хаагч жилийн дотор тэрбум төгрөг олсноо зарлаад, тэрийг нь хүлээж аваад байж байдаг монголчууд
1 | 0 Хариулах
Зочин [80.74.107.118] 2023/7/5
irged ni usandaa jiveed baastaigaa holildood amidarch baihad uls turchid ni delhiin hamgiin unetei2 gesen mashiniig unadag, neg ch bish buur nileed hed. Nuguu mundag bolovsroltoi um uzsen geed bdag bulgantuya ni hurtel BMW x3 baih jisheenii. iim humuust ter baas sheesteigee holildoh paadli ch bhku avch heleltsej shiidverlene gej estoi hudlaa l bhdaa.
2 | 0 Хариулах
ХҮМҮҮСИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬ [202.21.107.41] 2023/7/5
Юу гэж ийм юм байхад вээ тэрбум ч гэх шиг луйварчид байгаа биш дээ. Том мэдээллийн сайт байж мэдээллээ сайн нятглаж оруулаачээ.
0 | 0 Хариулах
Зочин [180.219.24.208] 2023/7/5
АТГ сайтаас ороод нягтлаж болно шүү
1 | 0 Хариулах
Хөхөө [150.129.143.123] 2023/7/5
Хулгайч биш бол сайд дарга гишүүн болж чадаргүйээ маныхан бүгд нотой булгантуяагаас эхлээд хаацайлаад эхлээ биздээ
2 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2023/7/5
Амарбаясгалан ЖДҮ шаагаал, тендер шаагаал тэрбумтан болцын байндаа
11 | 0 Хариулах
Jorlongiin haant uls [202.126.88.152] 2023/7/5
Jorlongiin haant uls gej mun olon jil helsendee. Odoo baas sheesen ni hotiin tuvuur saihan ursaj bna haha
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.178] 2023/7/5
Амарбаясгалан намын ажлаас өөр юу хийдэг байсан хүн бэ? Ну а халтар хүүхэндээ G700 тэрбумаар авч өгөөд л, 4 тэрбумын хауз авч өгөөд л, яам байгуулж дэд сайд болгоод байсан мөнгө нь хулгайнх уу
15 | 0 Хариулах
Зочин [192.82.91.2] 2023/7/6
төр барьж байгаа гкнсек сайд хүн том байхаас яахав азтай ну а юмаа амраг нь болох юмсан хоншоортой эр байна
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.21] 2023/7/5
ЭД НАР ХӨРӨНГӨӨРӨӨ УРАЛДАХАА БОЛЬЖ, УХААН, ҮЗЭЛ БОДОЛ, НЭР ХҮНД, ҮНЭТ ЗҮЙЛЭЭРЭЭ УРАЛДААСАЙ.
6 | 0 Хариулах
Зочин [43.154.13.103] 2023/8/2
Тэх
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/7/5
алуурчны охин уу
5 | 1 Хариулах
zochin [103.10.22.190] 2023/7/5
yu helhew de
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.78] 2023/7/5
Аргагүй дээ
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа заль мэх төдий юм [79.116.126.90] 2023/7/5
Тамын галд шатах хүмүүс шүү дээ.диваажиндаа байгаа юм.хэдхэн жил наргиж аваад шатахаас хойш! Хулгайч, авилгач,хар зүрхтэй харалсан дотортой хүмүүсийн диваажин нь одоогийн амьдрал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.21] 2023/7/20
ХҮНИЙ АМЬДРАЛЫН ҮНЭЛГЭЭ НЬ ЮУ ЭДЭЛЖ ЮУ ИДЭЖ ХЭД НАСАЛСАНААР БУС, ЮУ БҮТЭЭЖ, ЯМАР ҮЙЛСЭЭР НЭРД ГАРЧ ТҮҮХЭНД НЭР НЬ ТОВОЙЖ ҮЛДЭХЭЭР ТОДОРХОЙЛОГДДОГ ЮМАА. ЭД НАР ЭНЭ ИХ ХӨЕӨӨЛСӨН Э ХОГШИЛООСОО ГАНЦ СОХОР ЗҮҮ Ч АВААД АВСАНДАА ОРОХГҮЙ ШҮҮДЭЭЭ.МИНИЙ ХӨРӨНГӨ МӨНГӨ БАЯН ТАРГАН ЦАТГАЛАН ГЭДЭГН Ь ЕРДӨӨ Л СЭТГЭЛИЙН ХУУРТАЛ ТӨДИЙХӨН ЮМДАА
0 | 0 Хариулах
0004 [192.82.76.7] 2023/7/5
Ямарч бизнесгүй Амарбаясгалан ямар их хөрөнгөтэй байнаа
22 | 0 Хариулах
zochin [202.21.112.138] 2023/7/5
Эрдэнэс тавантолгойн ХК-ийн нүүрсний өмнөх гэрээнүүдээс хувь авдаг нь генсек бсан юм чинь аргагүй л дээ. одоо худлаа попроод бгаан хэхэ
9 | 0 Хариулах
Зочин [202.126.88.108] 2023/7/5
Bas nuursnii hulgaichuu
3 | 0 Хариулах
Зочин [43.242.241.151] 2023/7/5
25 жил бизнэс хийж байгаа гэсээн
0 | 6 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.172.41] 2023/7/5
Ямар бизнес ?
2 | 0 Хариулах
Зочин [43.154.13.103] 2023/8/2
60
0 | 0
Зочин [8.210.60.173] 2023/8/3
Ok
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.108] 2023/7/5
60 terbumiin ezen geed l bdagdaa
1 | 0 Хариулах