Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа Төв талбайд үргэлжилж байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа Төв талбайд үргэлжилж байна. 

Өглөөний 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл 450 хүүхэд парад алхлаа.

Хүүхдийн баярыг нийслэлийн 14 байршилд зохион байгуулж байгаа юм.

Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Тухайлбал, Сүхбаатарын талбайд 20 асар барьж худалдаа үйлчилгээ явуулж байгаа аж. Мөн 13 цэгээр түргэн хоол борлуулж байна.  

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас урьдчилан сэргийлэх чиглэлээр таван байршилд 163 цэгт 46 улсын байцаагч хяналт тавин ажиллуулж байгаа юм. Үүнээс гурван байршилд нь түргэн тусламжийн машин байршуулжээ. Гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгай худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх, жимс, жимсгэнийг угааж идэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө. 

Дээрх үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн удирдах газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллуулж байна.

Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгч байгаа юм. 
ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг