Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Түүний айлчлалтай холбогдуулан Монгол, Польш хоёр улсын иргэдийн дундаж цалин хөлсийг харьцуулан үзэв.
Польш нь дэлхийн 21 дэх том эдийн засагтай улс бөгөөд 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний (nominal) хэмжээ $674 тэрбум буюу нэг хүнд оногдох хэмжээ нь $17,840 хүрчээ.
Жич: Медиан цалин гэдэг нь нийт НДШ төлж буй иргэдийг цалингийн хэмжээгээр нь нэг цуваанд жагсаахад голд нь байршсан хүний цалин юм.
Түүнчлэн Монгол болон Польш дахь хүнсний өргөн хэрэглээний 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг харьцууллаа.
Ингэхдээ 2023 оны гуравдугаар сарын байдлаарх үнийн дүнг харьцуулсан ба Польшийн бараа бүтээгдэхүүний үнийг гуравдугаар сарын 31-ний өдрөөрх төгрөгийн ам.доллартой харьцах ханш /₮3,518/-аар бодож монгол төгрөг рүү шилжүүлсэн болно.
Дээрх графикаас харахад монголчууд Польш улсын иргэдээс 3.2 дахин бага цалин орлоготой ч хоёр орны ихэнх хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ойролцоо түвшинд байгаа юм. Зарим бараа бүтээгдэхүүн тухайлбал сүү, байцай зэргийг бид польшуудаас ч илүү өндөр үнээр худалдан авч байгаа нь харагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
|