Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банк оффисын үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас дээгүүр буюу ₮26.7 тэрбумаар авчээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны гурван удаагийн сонсголоор шууд болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон долоон их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэж дууслаа. 

Үргэлжлүүлэн Хөгжлийн Банкны үндсэн хөрөнгийн асуудлыг шинжээч танилцуулж байна. 

Шинжээч "Хөгжлийн Банкны ТУЗ нь 2015 онд Тендер шалгаруулалтыг зохион байгуулахгүйгээр 3,240 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10 ширхэг авто зогсоолыг 27.6 тэрбум төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргажээ. 

Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн Банкнаас 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоолоор гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан байна. 

Шийдвэрт Хөгжлийн Банкны ажлын байрны стандарт шаардлагад нийцсэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, 19 хаягт орших ХХБ-ны төв байрны 3,294 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус банкны ажлын байрны зориулалтаар үндсэн хөрөнгөдөө 28.5 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгөөр худалдан авахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн байна. 

Аудитын шалгалтаар: 

Хөндлөнгийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний байгууллагаар 2015 онд Хөгжлийн Банкны худалдан авсан барилгад зах зээлийн бодит үнэ ханшийн үнэлгээ хийлгэхэд "Тус оны долдугаар сарын байдлаар 17.4 тэрбум төгрөг, 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ нь 14.9 тэрбум төгрөг байна" гэх дүгнэлт гарсан.

Тэгвэл ойролцоо байршил дахь МУИС-ийн Номын сангийн 15,092 м.кв талбай бүхий зургаан давхар барилга нь 2015-2016 онд 19.8 тэрбум төгрөгийн үнэлгээгээр баригдсан байна. 

Харин 2015 онд Хөгжлийн Банкны 3,240 м.кв талбай бүхий хоёр давхар ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10 ширхэг авто зогсоолыг 27.6 тэрбум төгрөгөөр худалдан авчээ" гэдгийг хэлэв. 

ШУУД ҮЗЭХ:  

https://www.facebook.com/iKonNews/videos/767775978084019