ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ТОП их сургуулиуд 17 тэрбум төгрөгөөр Монгол оюуныг үнэллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 2 сарын 17
Сурталчилгаа

2023 он гараад удаагүй ч дэлхийн топ их дээд сургуулиудын элсэлтийн хариунууд гарч баяртай мэдээнүүд үргэлжилсээр. Сургуулиуддаа эрт буюу Early Decision-р элсэлтийн өргөдлөө илгээсэн сурагчид маань одоогоор 17 тэрбум төгрөгтэй тэнцэх тэтгэлэг авсан амжилтыг үзүүлээд байна.

зураг
 

Томүжин АЛТЕРНАТИВ сургууль сурагчдыг юуг, яагаад хийж байгаагаа ойлгосон, хүсэл мөрөөдөлдөө үнэнч, бие даан суралцаж багаар ажиллах чадвартай, бие сэтгэлээрээ эрүүл болгон төлөвшүүлэх амьдралд бэлтгэх ELF хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

Уг хөтөлбөрийн үр дүнд ахлах ангийн сурагчид хүнтэй харилцах, бичих, илтгэх, цагаа зөв зохицуулах, төслөө эхлүүлээд түүнийгээ дуусгах гээд академик чадваруудаас гадна амьдралд хэрэгцээтэй чадваруудаа эзэмшээд төгсдөг. Тийм ч учраас ахлах ангиа төгсөхдөө өөрийгөө таньж мэдсэн, ирээдүйн зүг чигээ тодорхойлоод төгсдөг нь дэлхийн топ их дээд сургуулиудад ийнхүү үнэлэгдсээр байна.

зураг
 

Томүжин Алтернатив Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд 90 гаруй сурагчид АНУ-ын их, дээд сургууль руу амжилттай өргөдлөө илгээсэн. “Амьдралд бэлтгэх АЛТЕРНАТИВ хөтөлбөр”-ийн нэг хэсэг COLLEGE PREP /Топ их сургуульд бэлдэх/-н үр дүнд одоогийн байдлаар 30 гаруй шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй ТЭНЦСЭН хариунууд аваад байна.

зураг
 

Энэ нь зөвхөн EARLY DECISION буюу топ сургуулиудын эрт өргөдөл илгээх үеийн хариунууд бөгөөд дараа, дараагийн ТЭНЦЭЛТИЙН хариунууд 3, 4-р сард ар араасаа үргэлжилсээр байна гэдэгт итгэлтэй байна.

зураг
 

www.instagram.com/p/CdyCYlIFWP2

🏆 ТОП ИХ Сургуулиудад тэнцсэн сурагчид

  • Vanderbilt University | Full Ride $376,348 | З.Намуун
  • Swarthmore | Full Ride | Б. Ануужин $237,312
  • NYU Abu Dhabi | Full Ride 328,104$ | О. Чингүн
  • NYU Abu Dhabi | Full Ride 328,104$ | Э. Сарнай
  • NYU Shanghai | 232,500$ | С. Хүслэн
  • NYU Shanghai | 210,000$ | T. Намуун
  • NYU Shanghai | 199,600$ | Ц. Сондор
  • NYU Shanghai | 224,000$ | Ц. Солонго
  • Franklin & Marshall College | 340,000$ | С. Хүслэн
  • Franklin & Marshall College | 315,624$ | Э. Сарнай
  • Franklin University Switzerland | 120,000$ | Э.Сарнай
  • Hult International Business School  | 120,000$ | С. Хүслэн
  • Hult IBS, Master’s Degree  | 110,000$ | С. Хүслэн
  • Saint Louis University | 125,000$ | Д. Тамир
  • Augustana College | 116,000$ | Э. Нэмүүлэн
  • Albion College | 180,000$ | Ө. Түвшинтогтох
  • Albion College | 180,000$ | Ч. Дөлгөөн
  • Albion College | 177,264$ | Т. Намуун
  • Albion College | 165,440$ | С. Оргил
  • Albion College | 177,264$ | Т. Нэнгтү
  • Albion College | 140,000$ | Р. Жастин
  • Albion College | 177,264$ | Э. Нэмүүлэн
  • Albion College | 177,264$ | Э. Нэмүүлэн
  • Richmond The AI University  | 108,000$ | С. Хүслэн
  • MSOE University | 100,000$ | Ч. Энхбилэг
  • Alfred University | 96,000$ | М. Үлэмж
  • Maryville College | 104,000$ | T. Намуун
  • Ball State University| 64,000$ | Г. Тэргэл
  • Ball State University| 64,000$ | Ц. Сондор

Swarthmore College-д тэнцсэн Б. Ануужин: 

“7%-г элсүүлэн авдаг мөрөөдлийн сургуульдаа тэнцсэндээ маш их баяртай байна. Маш олон бартаат замыг туулж энд хүрлээ, одоо ч гэсэн тэнцсэндээ итгэж чадахгүй нь. Дөнгөж 18хан жил амьдарч байгааг минь  ойлгож, тусалж дэмжиж ирсэн гэр бүлийнхэндээ, сургуульдаа, багш нартаа, ажлынхандаа маш их баярлаж байна.”

Vanderbilt University-д тэнцсэн З. Намуун

“2020 онд Томүжин Алтернатив Сургуулийнхаа анхны элсэгчдийн нэг нь болж байлаа. Энэ хугацаанд Сургуулийнхаа Yearbook клубийн үүсгэн байгуулагч, Life experience хэлтэст дадлагажигч, Elf next door-т хөгжүүлэх хөтөлбөрийн багш, багаасаа хичээллэсэн Ой тогтоолтын спортынхоо ИХ МАСТЕР болж өөрийгөө бүтээсээр явна, энэ бүхий л цаг үед тусалж дэмждэг сургууль, багш, хамт олон, клубийнхэн, хайртай гэр бүл, найзууддаа талархаад талархаад ханахгүй нь.  Мөрөөдлийнхөө сургууль руу алхаж орох нь, улам их хичээх болно."

Томүжин АЛТЕРНАТИВ сургуулийн гүйцэтгэх захирал Ц. Өрнөхбаяр:

“Томүжин Алтернатив сургуулийн 3 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. БИД амьдралд бэлтгэх, амьдралд өөрийнхөөрөө аз жаргалтайгаар амьдардаг, бусдад өгдөг, нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг тийм ХҮЧИРХЭГЖСЭН ИРГЭНИЙГ бэлтгэх зорилготой. АНУ-ын топ их, дээд сургуулиуд ч тийм амьдралд бэлэн эсэх олон талыг нь шалгаж сургуульдаа тэнцүүлдэг. Тиймдээ ч бидний нэг хэмжүүр нь эдгээр их, дээд сургуулиудын тэнцэлт байдаг.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлж нийт 70 гаруй тэнцэлтийн 8 сая гаруй доллар буюу 28 тэрбум орчмын тэтгэлгийг хүүхдүүд маань авч байсан бол энэ жилийн сурагчдын маань явуулсан нийт өргөдлийн хариунуудын 10% нь ирээд байх үед одоогоор  29 тэнцэлтийн 5 сая гаруй доллар буюу 17 ТЭРБУМИЙН  тэтгэлгийг ДЭЛХИЙН ТОП ИХ СУРГУУЛИУД МОНГОЛ ОЮУНД олгоод байна.  Тэр дундаа 100% тэтгэлгээр Vanderbilt, Swarthmore, NYU AbudDhabi гэсэн элсэгчдийнхээ 3-7хон хувийг элсүүлдэг сургууль байгаа нь БАХАРХМААР. Сурагчид маань сургуульдаа суралцаж ирээд улс, эх орныхоо хөгжилд маш том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хүн ЗӨВ ХҮРЭЭЛЭЛДЭЭ ороод, зөв чиглүүлгээ аваад, олон зүйл оролдож, туршиж үзээд тултлаа хичээх юм бол БОЛОМЖ байдаг юм шүү гэдгийг онцолмоор байна. Мөн энэ жилийн тэнцэлтийн тодорхой хувийг манай 21 аймгаас элссэн сурагчид эзэлж байгаа нь Онцолмоор… Бид тун удахгүй 21 МӨРӨӨДЛИЙН ЗҮГТ төслөөрөө Монгол орныхоо өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдтэйгээ уулзаж ӨӨРИЙНХӨӨ ТОП ХУВИЛБАРЫГ БҮТЭЭХЭД нь туслах юм.”

Toмүжин алтернатив сургуультай холбогдох: 

Утасны дугаар: 77773111
Instagram: @tomujinalternativeschool
Facebook: Tomujin Alternative School
E-mail: admissions@tomujin.edu.mn
Website: tomujin.edu.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.