Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон шинжлэх ухааны доктор болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Шинжлэх ухааны академи

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн тушаалаар Ж.Цолмон, З.Болдбаатар нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олгожээ.

Эдгээр эрдэмтэнд  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өгөв.

  • Ж.Цолмон “Монгол хүний гавал, нүүрний антропометр, хатуу зөөлөн эдийн үзүүлэлтүүд болон эрүү нүүрний гажгийн тархалт, гажгийн үед гарах зарим өөрчлөлтүүдийг судалсан дүн” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг
  • З.Болдбаатар “Цэргийн аюулгүй байдлыг хангах онол, практикийн асуудал” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа гэж Шинжлэх Ухааны Академиас мэдээлэв.

Ж.Цолмон нь Эрүүл мэндийн дэд сайд байсан бол З.Болдбаатар нь Батлах хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.