Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах тул чуулганы хуралдаан өндөрлөв

Т.Саран, iKon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 

Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодезийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болжээ.

Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн байна. Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа аж. Мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм байна. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл маргааш хэлэлцэх болон цаг үеийн асуудлаар хуралдах тул чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/3233018013678939