Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын лицензтэй программыг нэвтрүүлж, мөнгө угаах эрсдэл бүхий этгээдүүдийн олон улсад зорчсон замыг хянана

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ирэх онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын лицензтэй хоёр программыг үнэ төлбөргүй ашиглаж эхлэхээр болжээ. 

Эхний удаад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн goTravel программыг нэвтрүүлэх юм байна. Үүгээр мөнгө угаах эрсдэл бүхий этгээдүүдийн олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаар зорчсон замыг хянах аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзах үеэрээ goTravel программыг үнэ төлбөргүй ашиглах гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв.

Мөн НҮБ-ын лицензтэй goFintel хэмээх программыг үнэгүй авч, ашиглах хүсэлтээ илэрхийлжээ. Уг программ нь мөнгөний бүх урсгалыг хянадаг мөнгө угаахтай холбоотой хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

"goFintel программаар улс төрийн намуудын санхүүжилт, авлига, албан тушаалын хэргүүд, давуу байдал олгосон мөнгө төгрөгүүд хаана хэдийд, хаашаа гүйгдэж, бэлэн мөнгө болж гарсан бэ гэдэг бүх зураглалыг гаргаж өгдөг хамгийн хүчтэй программ хангамжийг Монгол Улс тун удахгүй үнэ төлбөргүй ашиглана" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэв.

ВИДЕО:

https://fb.watch/hh5T_PeZYf/