Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тулгамдаж буй асуудлуудыг шийдэж буй иргэдийн 9 инновацлаг шийдлийг шалгарууллаа

ikon.mn
2022 оны 12 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

БШУЯ-аас хэрэгжүүлж буй иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих Mon-X Инновацийн хөтөлбөр 2022”-ийн эцсийн шалгаруулалт болох “DEMO DAY” арга амжилттай зохион байгуулагдаж иргэдийн шилдэг 9 инновацлаг санаачилгыг тодруулж тэдгээрийг дэмжин 20,000,000₮-ийн буцалтгүй тусламжийг баг тус бүрд олгохоор боллоо.

Уг хөтөлбөр нь улс, бүс, нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд инновацийн соёлыг түгээн, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, асуудлыг шийдэх иргэдийн шинэлэг инновацлаг санал, санаачилгуудыг  хөгжүүлж тэр дундаас шалгарсан шилдэг санаачилгуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, грант олгох нээлттэй инновацийн хөтөлбөр юм.

Шалгарсан 9 инновацлаг санаачилгуудын товч мэдээлэл:

(Тус бүрийн нэр дээр даран товч видео танилцуулгатай үзээрэй)

  1. Хангайн бүс: Өвөрхангай аймгаас - Малчны гэрт ногоон тэжээл тарих
  2. Баруун бүс: Увс аймаг - Виртуал дохионы хэлмэрч
  3. Төвийн бүс: Хөвсгөл аймаг - Автомат хоолны машин
  4. Зүүн бүс: Хэнтий аймаг - Хуванцар хаягдлаар эмээл хийх
  5. Говийн бүс: Говьсүмбэр аймаг - Мөөг өвлийн хүлэмжний хосолмол
  6. Улаанбаатар хот: Аргалын цаас
  7. Улаанбаатар хот: Арьс боловсруулах төхөөрөмжүүдийн эвсэг технологи
  8. Улаанбаатар хот: Фибрин уурагт шархны био наалт
  9. Улаанбаатар хот: Амьдралд хөрөнгө оруулах платформм

Боловсрол, шинжлэх ухааны яам -ны Mon-X Инновацийн хөтөлбөр

Хэрэгжүүлэгч: Startup Mongolia

Холбогдох дугаар: 8990-9924

Фэйсбүүк хуудас: Mon-X Инновацийн хөтөлбөр

Фэйсбүүк групп: "Mon-X Инновацийн хөтөлбөр" мэдээлэл түгээх албан ёсны групп

Вэб сайт: www.mon-x.mn