Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймагт нүүрс олборлолт, төлбөр зэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийн прокурорын газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан.

Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулав.

Тус ажлын хэсэг өнөөдрөөс Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэдгийг Авлигатай Тэмцэх Газраас мэдээллээ.