Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Олны танил залуусын төлөөлөл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ажилласнаа хүлээн зөвшөөрч эхлээд байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгохыг шаардсан иргэд дөрөв дэх өдрөө Төв талбайд жагсаж байгаа билээ. 

Тэгвэл энэхүү эсэргүүцэлд дуу хоолойгоо нэгтгэж, олны уран бүтээлч, инфлүүнсэр, ютүбэрүүдийн зарим төлөөлөл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ажилласнаа хүлээн зөвшөөрч, олон нийтэд хандсан мэдэгдэл гаргаж эхлээд байна. Тухайлбал,

зураг
 
Зургийг Gremix хуудсаас ашиглав

Ютүбэр "Gremix" буюу М.Ганбаяр өөрийн албан ёсны ютүб сувгаараа "Сүүлийн үед нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг дагаад жагсаал цуглаан болж байна. Үүнийг даган өмнө болсон олон зүйл яригдаж байгаагийн нэг нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн үйл явдал. Тэдний дунд миний нэр байгаа. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг талыг баримталсан агуулгатай видео хийж оруулсан. Уучлаарай гэж хэлэхийг доторх хүн маань хэлэхийг бодоод явсан. Уучлахгүйг мэдэж байна. Мэдэхгүй зүйл рүү гээ хэзээ ч битгий ороорой. Би тухайн үе ямар ч улс төрийн мэдлэг байхгүй. Ерөнхийлөгчөөс өөр хүн мэддэггүй байж байгаад тэр чигтээ явж орсон нь миний нэг дэх алдаа. Сонгуулийн үеийн үйл явдалд олны танил хүмүүс, жүжигчид угаасаа холбоотой байдаг гэдэг нь тархинд суучихсан байсан нь миний хоёр дахь алдаа. Өөрийгөө зөвтгөх гэсэнгүй. Дараагийн сонгуулиас ийм үйл явдал байхгүй. Тухайн үед тийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж тийм зүйл болохгүй. Мөн энэ бичлэг нь аль нэг талынх биш, миний мэдрэмж юм шүү” гэж мэдэгдэв.

ВИДЕО: 

зураг
 

Репер Thunder буюу Б.Өлзий-Учрал фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудаснаа "Нийт урлагийн салбарынхны өмнөөс уучлалт хүсч байна. Намайг ч бас уучлаарай. Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна. Иргэд та бүхэн бас хүн гэдэг утгаар нь ойлгоорой. Мэдэхгүй гэнэдэх үе гардаг юм байна. Би зоригтой хэлнэ ээ... Миний алдаа бол: Хүүктэй авхуулсан зураг! Олны хараанд байдаг хүн үйлдэл бүрээ цэгнэх ёстой юм байна. Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна. Сонгосон зам минь болохоор би магтаал шүүмжлэлийг зэрэг даана... " гэжээ. 

 

зураг
 

Инфлүүнсэр О.Золзаяа фэйсбүүк дэх өөрийн цахим хуудаснаа "Хүн үзэл бодол гэдэг зүйлээ бат байлгахгүй бол тэгээд л хүний хоол болдог юм билээ... Би тухайн үед яг юу болсон талаар үнэхээр хэлмээр санагддаг байсан л даа. Гэхдээ хэллээ гээд юу өөрчлөгдөх юм, хэнд өөрийгөө батлах гээд байгаа юм, дахиад л доромжлол, сөрөг сэтгэгдэл ирнэ шдээ, зарим нэгэнд нь бүр мартагдсан явдлыг өөрөө сануулж ярих хэрэг байна уу? гээд дотроо хадгалж явсан. Тэр нь улам хүндэрч сүүлдээ даахааргүй болсон. Одоо хэлэх цаг нь болжээ. Яаж хүлээж авах нь та бүхний дур юм шүү. Миний хувьд дотроо онгойлгох мөн урлаг соёлын болон олны танил хүмүүстээ нэг нэгнийгээ уриалаад яг энэ хэрэгтэй цаг үед бүгдээрээ хүч нэмцгээнэ гэж найдаж байна. Би YZtv-н уран бүтээлчийн үүднээс гэрээний дагуу найруулагчийн өгсөн зохиолын дагуу захиалгат контентод орсон нь үнэн. Найруулагчдаа, продюсерууддаа гомддог нэг зүйл байдаг л даа. Тэр дундуур нь маш их хасалт монтаж орж, зохиолд байгаагүй текст, “оруулахгүй ээ, зүгээр л хэлчих” гэсэн сүүлийн өгүүлбэрийг хүртэл бичлэгт оруулсан нь юм. Ил тод харагдаж, хэлсэн хүн нь л бүх мууг үүрч яваад уур хүрдэг. Мөн ПР багийн хүнтэй нь уулзаж үзээд нээрээ л дажгүй хүн юм биш үү, хийсэн ажил ихтэй юм байна шүү дээ гэж бодон судалгаагүйгээр шийдвэр гаргасан нь миний буруу..." гэжээ. 

зураг
 
О.Залзаяа хуудсаас ашиглав