Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайд та яагаад үнэтэй цаг зүүчхээд дэлхийн томчуудаас мөнгө гуйгаад байгаа юм бэ? Баялагтаа эзэн болъё"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв талбайд жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс уулзлаа.

Энэ үеэр жагсагчдын Төлөөлөл "Олон залуусыг уур бухимдлыг хүргэж байна. Ерөнхий сайд дөрөв дэх өдрөө гарч ирлээ. Монгол Улс хамгийн баян орон. Ерөнхий сайд та яагаад үнэтэй цаг зүүчхээд дэлхийн томчуудаас мөнгө гуйгаад яваад байгаа юм бэ? Баялагтаа эзэн болъё. 

Дэлхийгээр явж үзлээ. Залуучууд эх орноосоо гарсан тохиолдолд сайхан амьдарч байна. Ажил хөдөлмөр хийх залуучууд Солонгосоор дүүрэн байгаа. Энд байгаа бүх залуус гадаад явахыг хүсэж байна. Монгол төрдөө, Ерөнхий сайд танд итгэхгүй байна.

Та энгийн хүн шүү дээ. Танд цохилох зүрх байна уу? Бүх эрх мэдэл, боломж танд бий. Та эхний өдрийн жагсаал дээр яагаад гарч ирээгүй юм бэ?" гэлээ. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Залуучуудтайгаа гарч ирж ингэж уулздаг Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд бараг байхгүй. Олон зүйлийг бид өөрчилж, үр дүн гарч байгаа. 30 жил хуримтлагдсан асуудлыг гурав, дөрөвхөн сарын дотор шийдэж чадахгүй. Бидэнд хугацаа хэрэгтэй гэв. 

Түүнчлэн бас нэгэн жагсагчдын төлөөлөл "Миний хувьд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Өнөөдөр бол маш сайхан жүжиг үзлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн жүжиглэж чадлаа. Сая гарч ирээд ярьсан үгээс юу ч сонссонгүй. Үнэн, баримттай зүйл нэг ч алга. Бөөрөнхий зүйл ярьсаар байгаад л таарлаа.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нь ч ажлаа хийж чадахгүй байна. Чаддагт нь ажлаа өг. Хариуцлагаа хүлээ. Энэ хүмүүсийг төр барьж байх хугацаанд дэлхийд байхгүй нүүрсний хулгайн хэрэг гарлаа. Хулгайч нарынхаа нэрийг ил болго. Хураасан эд хөрөнгөө иргэдэд тараа гэж хүсэж байна" гэсэн юм. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/468465782024360