Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэн буюу их хэмжээний хөрөнгө орлогын өөрчлөлт мэдүүлсэн 1,022 албан тушаалтан байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: АТГ

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай өнөөдөр цахим уулзалт хийж, мэдээлэл өглөө. 

"Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 47,000 албан тушаалтан ХОМ-ээ гаргажээ. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэн буюу их хэмжээний өөрчлөлт мэдүүлсэн 1,022 албан тушаалтан байна. 

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээр өнгөрсөн онд 12,000 албан тушаалтныг хянасан. Мөн тайлант хугацаанд 34,000 албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэж, тайлбарлаж, үүнээс татгалзсан. Зөрчил үүссэн тохиолдолд өөрөө мэдэгдэж татгалзсан гэсэн үг. Ингэснээр авлигаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм" гэдгийг АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан хэллээ. 

Мөн тэрбээр "Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журмыг АТГ-ын даргын 2008 оны А122 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг.

Журамд заасны дагуу,

  • Албан тушаалтан нийтийн албанд томилогдохын өмнө мэдүүлэг гаргана.
  • Нийтийн албан томилогдсоныхоо дараа 30 хоногийн дотор  мэдүүлэг гаргана. Хөрөнгө орлогод нь их хэмжээний өөрчлөлт буюу 105 сая төгрөгөөс дээш өөрчлөлт гарсан тухай бүрд мэдүүлэг гаргах хуультай.
  • Жил бүрийн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлгийг шинэчилдэг.
  • Тухайн албан тушаалтан томилогдоод ажиллаж байх явцдаа хувийн ашиг сонирхол болон нийтийн ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэнэ" хэмээн нэмж ярилаа. 

Дэлхийн Банкнаас гаргасан 2017 оны судалгаагаар дэлхийн 189 улс орноос 162 нь мэдүүлгийн тогтолцоог бүрдүүлсэн байна. Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэж, улмаар авлигын эсрэг хууль батлагдсанаас хойш эрх зүйн орчин бүрджээ