Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Бухимдлаа илэрхийлж байгаа залуус зөв шаардлага тавьж байгаа. Хариу өгнө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэдээллийг ил тод болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинд дэвшил гарсан. Хуулийн хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэх бололцоо бий. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хувь хүний нууцыг хамгаалдаг байсан 68 мэдээллийг ил болгох үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэв.

Тэрбээр "68 төрлийн мэдээлэл дотор уул уурхайн лиценз, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг ил болгож байгаа. Төрийн өмчит компаниуд анхаарал татдаг. Тодруулбал ТУЗ-д ямар хүмүүс байгаа болон тендер зарлаад ямар учир шалтгаанаар өгсөн тухай материалууд иргэдэд нээлттэй.

Нүүрстэй холбоотой хулгайн асуудлыг олон нийтэд ил болгохын төлөө ажиллаж байна. Нийгэмд бухимдлаа илэрхийлж байгаа залуус зөв шаардлага тавьж байгаа. Тэдний тавьж байгаа шаардлагад хариу өгнө.

Хүн бус технологи шийддэг болсон цагт авлигал буурдаг. ЭТТ компанид бүрэн эрхт төлөөлөгч томилоод тендер худалдан авах ажиллагаа цахимжуулах олон нийтэд нээлттэй болгох манлайлал үзүүлснээр дэвшлүүд гарч байгааг харсан.

Бүх зөвшөөрлийг цахимжуулна. Жагсаалд оролцож байгаа иргэдтэйгээ хамтарч ажиллан тодорхой үр дүнд хүрэх зорилготой байна" гэв.