Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсын төрийн тэргүүн асан Жянь Зэмин 96 насандаа таалал төгслөө

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын төрийн тэргүүн асан Жянь Зэмин өнөөдөр үдээс хойш 96 насандаа таалал төгссөнийг тус улсын төв хэвлэл мэдээлжээ.

Тэрбээр 1993-2003 оны хооронд БНХАУ-ын даргын албан тушаалыг хашиж байв.

1989 онд Тяньаньмэний талбайд гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарсан үйл явдлын дараа Хятадын улс төрд  хуучинсаг хатуу чиг шугам баримтлагчид болон шинэчлэлийг дэмжигч либерал үзэлтнүүдийн хооронд ширүүн тэмцэл өрнөж, тэдгээрийг нэгтгэж, эвлэрүүлэх боломжтой хүн гэсэн шалгуураар Жянь Зэминийг өндөр албан тушаалд томилж байсан гэдэг.

Түүний засаглалын жилүүдэд Хятадын эдийн засаг гадаад ертөнцөд нээгдэж, хурдтай өсөх эхлэл тавигдаж байсан юм.

Жянь Зэминий засаглалын үед тохиосон томоохон үйл явдлуудаас дурдвал 1997 онд Хонконгийг 156 жилийн дараа Их Британиас тайван замаар шилжүүлэн авч байжээ.

Бас 1999 онд шашны Фалун Гон нууц хөдөлгөөнийг нухчин дарсан гэж түүнийг өрнөдийн орнууд шүүмжилдэг юм.

 

Эх сурвалж: BBC