Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт ₮250 тэрбумын хөрөнгийг битүүмжилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2022 оны 11 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчил болон маргаан бүхий харилцааны улмаас улсад учруулсан 841.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн хэмээн мэдээллээ.

Тодруулбал, 3.7 тэрбум төгрөгийн хохирлыг зөрчлийн хэрэгт, 785.1 тэрбум төгрөгийн хохирлыг эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тус тус нөхөн төлүүлжээ.

Төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэргийн тухайд

  • Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 658.5 сая төгрөгийн
  • Авлигатай Тэмцэх Газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 784.5 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.

Үүнээс Хөгжлийн Банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт 778.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж, 250 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ.

Түүнчлэн 1,723 иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож, улсын төсөвт 53.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг Прокурорын байгууллага мэдээлэв.