Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск орныхоо хажууд очир, гар буу, ундаа тавьж унтдаг

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг тэрбумтан Илон Маск үе үе твиттер хуудсандаа этгээд сонин зүйл нийтэлж, олны анхаарлын төвд ордог.

Өчигдөр орой тэр унтдаг орныхоо дэргэдэх ширээн дээр байгаа эд зүйлсийг харуулсан гэрэл зураг нийтэлжээ.

Маскийн ширээн дээр чихэргүй Кока Кола ундааны дөрвөн лааз, хоёр ширхэг гар буу (жинхэнэ биш, загварын), АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоныг дүрсэлсэн уран зураг, бас Буддын шашинд бат бөхийг бэлэгддэг очир байсан юм.

Тэрбумтан нийтэлсэн зургийнхаа талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Маск чихэргүй Кока Кола ундаанд дуртайгаа өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлж байжээ.

Тухайлбал 2007 онд тэр өдөрт найман лааз Diet Coke уудаг, гэхдээ үүнийгээ багасгах бодолтой байгаагаа ярьж байсан юм.

Өнгөрсөн зун тэр кинотеатрт ийм ундааг давстай попкорнтой хамт хэрэглэх маш их дуртайгаа твиттер хуудсандаа бичиж байжээ.

Дараа нь Вашингтон Пост сонинд ярихдаа “нас богиносгодог байсан ч энэ ундаанаас татгалзаж чадахгүй” гэж хэлж байв.

 

Эх сурвалж: Business Insider