Нийслэл хотод өнөөдрийн байдлаар ачаалал ихтэй автобусны зогсоолуудаас өглөөд 06:30 цагаас эхлэн 21 зогсоолоос 22 чиглэлийн нийт 31 тээврийн хэрэгслийг богино эргэлтээр явуулах зохицуулалт хийжээ.
Харин оройн 17:20 цагаас нийт найман зогсоолоос 9 чиглэлд есөн тээврийн хэрэгсэл ачаалал бууруулахаар үйлчилгээнд явж байгаа аж.
Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад "Өмнө нь өглөө, оройд явуулж байсан богино эргэлтийн автобусны зогсоол, тоог өнөөдрөөс нэмсэн. Тодруулбал өглөө 15 зогсоолоос богино эргэлтийн автобус явуулж байсан бол 21 болгож нэмээд байна. Оройд 7 байршлаас богино эргэлтийн автобус явж байсныг 9 болголоо" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|