Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өнөөдөр төрийн дээд шагнал, одон медаль хүртсэн эрхмүүд

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 11 сарын 25
http://jargaldefacto.com/
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛООР:

  • Улс, эх орондоо 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон арван өгүүллэг, тууж, роман, жүжиг, кино зохиол туурвиж, казах түмний утга зохиолыг олон улсад сурталчлан таниулахад авьяас билгээ зориулсны сацуу, “Монголын нууц товчоо”, “Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршвой” зэрэг түүхийн тулгуур эх сурвалж, “Монгол ардын зүйр цэцэн үг”, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг казах хэлнээ хөрвүүлэн казах түмний хүртээл болгож, “Коран судар”, “Ислам шашны тухай үндсэн мэдэгдэхүүн”, Абай Кунанбаевын “Сургаалууд” зэрэг бүтээлийг монгол хэлнээ орчуулж, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн асан, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зөвлөх Таукейн Султан;

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн физикийн зөвлөх багш Балжиннямын Доржсүрэн;
  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх Санжжавын Ишцэдэн;
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Балдангийн Пүрэвтогтох;
  • Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, профессор Хаянхярваагийн Сэлэнгэ;
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш ахмад багш, доктор, профессор Нацагдоржийн Надмид;
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шүрэн цох” цэцэрлэгийн эрхлэгч Жигжидсүрэнгийн Сосорбарам;

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ахмад ажилтан, доктор, профессор Балдандоржийн Сумьяабаатар;
  • Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Содномын Цолмон;

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Үндэсний урлагийн их театрын ахмад уран бүтээлч, морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Мижидсамбуугийн Батбаяр;

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

  • Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэгмэдийн Тунсаг;

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Суман гүн трейд” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Нүрдэвийн Дашхүү;
  • Уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Рэнцэнгийн Сундуй;
  • Геологийн төв лабораторийн дарга асан, зөвлөх инженер Ойдовын Доржрэнчин;
  • “Мон сертф” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Осорын Намжил;

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

  • Монголын зөвлөх зэрэгтэй инженерүүдийн холбооны тэргүүн Ванчинхүүгийн Ганбаатар;
  • “Уран тогоо” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, зөвлөх инженер Дагвадоржийн Банзрагч;

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

  • “Ананд-Хужирт” рашаан сувиллын их эмч Магваны Батжаргал;
  • “Интермед” эмнэлгийн хүүхдийн тасгийн зөвлөх эмч Дамдинжавын Гэрэлмаа;

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Хүрмэн” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Банзрагчийн Дашрэнцэн;
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн Даваасүрэнгийн Одонтуяа;

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, “Төвшин ёс төв” төрийн бус байгууллагын зөвлөх Лувсандоржийн Доржсүрэн;

ГАВЬЯАТ АГРАНОМИЧ ЦОЛООР:

  • Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ядамсүрэнгийн Мягмарсүрэн;

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Нүхт тур” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Нацагийн Одсүрэн;
  • “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга Иваны Жаргалсайхан;
  • Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Пэрэнлэйн Гүндсамбуу;

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Өдрийн сонины ахмад сэтгүүлч, зохиолч Банзрагчийн Цогзаяабаатар;
  • Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Ламжмаагийн Мэндсайхан;

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • Хөвсгөлийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүх;

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

  • Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга асан, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хошууч генерал Галсансанзайн Махбариад;

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын ахмад настан, механикжуулагч Баатарын Бат-Эрдэнэ;
  • “Эрдмин” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зэс утасны үйлдвэрийн дарга Сорогжоогийн Төвсанаа;
  • “UBS” телевизийн программын албаны дарга Мөнхтөрийн Энхтуяа;
  • “Монполимет” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бульдозерчин Дагвадоржийн Цолмон;
  • УБТЗ-ын Авто тээврийн үйлчилгээний төвийн жолооч Лувсандолгорын Төмөрбаатар;

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • “Цахилгаан тээвэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахмад ажилтан Намхайн Энхтуяа;
  • Гэрлэх ёслолын ордны зохион байгуулагч, сургалтын багш Магсарын Пүрэвсүрэн;
  • “Хустайн цогцолборт газар” төвийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Цэндээсүрэнгийн Санжмятав;
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Сэрээтэрийн Урантөгс;
  • “Монцемент билдинг материалс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Цэрэнпилийн Халиун;
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Пүрэвсүрэнгийн Содномгэлэг;
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Анжаагийн Буянжаргал;
  • “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгийн дарга Халзангийн Болд;
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн хяналтын инженер Намсрайн Ариунаа;
  • Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ойн нөөц, ой хамгааллын салбарын ахмад судлаач Дашзэвэгийн Хоролгарав;
  • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Баатарын Сандуйжав;
  • “Сарны чулуу” дуу, бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг;
  • “Жигүүр гранд групп” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Барилга үйлдвэрлэлийн албаны дарга Цэдэнсодномын Ганболд;
  • Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Сүхээгийн Оюун;
  • “Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Батбаярын Нандинчимэг;
  • “Биокомбинат” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн лабораторийн эрхлэгч Тэгшбаярын Даваадолгор;
  • Нийтийн хоолны салбарын ахмад ажилтан, тогооч Цэдэнгийн Цэцэгмаа;

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн дамжуулах сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээний албаны ахлах инженер Аахүүгийн Бүрэнболд;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн бага ангийн багш Намсрайн Алтанхундага;
  • Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газрын захирал Адьяасүрэнгийн Батмөнх;
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Цэдэвийн Мөнхцэцэг;

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Дотоод хэргийн их сургуулийн захиргааны удирдлагын газрын захирал Батдэмбэрэлийн Эрдэнэбат;

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Жавхлангийн Төмөрбат
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш Сүхбаатарын Хаш-Эрдэнэ нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг