Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Наранзул: Манай оронд томуугийн В хэв шинжийн Викториа хувилбарын омог бүртгэгдсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд тохиолдож буй амьсгалын замын вирусийн халдварын нөхцөлд 2022 оны 46 дугаар долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд ХӨСҮТ-өөс тандалт хийжээ.

Уг тандалтын үр дүнгийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул өглөө.

Тэрбээр "Дээрх хугацаанд нийт 1,300 гаруй сорьцыг түүвэрлэн, томуугийн вирус болон коронавируст халдварын хувилбаруудыг ялгах судалгаа шинжилгээ хийхэд долоон хувьд нь томуугийн В хэв шинжийн вирус илэрсэн бол 93 хувьд нь коронавируст халдварын тохиолдол илэрсэн.

Түүнчлэн дээрх тандалтын судалгаагаар манай оронд томуугийн В хэв шинжийн вирусийн Викториа хувилбарын омог анх бүртгэгдсэн нь илэрсэн. Энэхүү вирусийн хэв шинж нь цааш тархах магадлал нь бүрдсэн байна гэсэн үг.

Харин коронавирусийн тандалтын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал эерэг илрэлт нь дөрвөн хувиар нэмэгдсэн байна. Тэдгээрийн хувилбарыг тодорхойлоход дэлхийн бусад орнуудад тархалттай байсан Омикрон хувилбарын 11 дэд хувилбар өвчлөлийн шалтгаан болж байгаа нь тогтоогдсон.

Үүнээс сүүлийн үед Омикроны BQ.1.2 хувилбар илүү давамгайлж байгаа буюу 58 хувьд бүртгэгдэж байгаа бол 38 хувьд ВА.5.2 хувилбар бүртгэгдэж байна. Мөн өнгөрсөн зун тархаж байсан ВА.2-ын 3.2 гэсэн дэд хувилбар бага хэмжээгээр бүртгэгдсэн" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/nccdgov/videos/1275790836549775