Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс эхэлсэн билээ. Бүртгэлийн хугацаа өнөөдөр 18:00 цагт хаагдана. Шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгох юм.

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээх боломжтой.

Харин элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.