Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсэг байгуулав

Т.Саран, iKon.mn
2022 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. 

Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын гишүүн багтжээ. 

КОВИД-19-ийн тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн талаар арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлж байв. Түүнчлэн энэ үеэр тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон гэдгийг ХӨСҮТ-өөс онцолсон юм.