Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Агаарын салбарт бизнес эрхэлж буй ААН, байгууллагуудад бодлогын дэмжлэг үзүүлэх талаар хуульд тусгасан

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1863470637327193/?notif_id=1668578692162455¬if_t=live_video_explicit&ref=notif

Хууль зүй, дотоод хэргийн яамаас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.

Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудтай болгож, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд (50-иас доошгүй хувь нь) байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.

Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр асуудал хүндрэл учруулж байгаа. Үүнд,

  1. Нислэгийн давтамж, тийзийн үнэ
  2. Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал.

Тэгэхээр Аялал жуулчлалын тухай хуулиар энэ асуудлуудыг давхар шийдье гэж байгаа. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын салбарт бизнес эрхэлж буй ААН байгууллагуудыг дэмжих бодлогын дэмжлэгийг хуульд тусгасан" хэмээв.

ХЗДХЯ, ГХЯ хамтран Монгол Улсад визгүй нэвтрэх орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. 

"Агнуурын зах зээлийн салбарыг илүү нээлттэй болгоё"

Үргэлжлүүлэн тэрбээр "Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгаснаа танилцуулсан.

Түүнчлэн агнуурын зах зээлийн салбарыг илүү нээлттэй болгоё. Янгир, аргал, угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо өнгөрсөн жилүүдэд нээлттэй бус явж ирсэн. Иймд Агнуурын тухай хуулийг хөндөнө.

Ингэхдээ тухайн ан амьтны тоо, өсөн нэмэгдэх байдал зэргийг харгалзан жил бүр мэргэжлийн яамд нь агнуурын тоо хэмжээг гаргаж, гаргасан хэмжээгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар  бүх төрлийн анг зарж борлуулдаг, түүнийг нь түр оператор компаниуд дуудлага худалдаад оролцох замаар авч аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлдэг зарчим руу явъя гэж хэлсэн" гэв.