Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засгийн байдлаас шалтгаалан энэ сарын арга хэмжээ цуцлагдсан тул тайзыг буулгаж, хурааж эхлэхэд бэлэн болсон"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатартын төв талбайд зассан тайз нэлээд удаж байгааг олон нийт шүүмжилж буй.

Тухайлбал, "АСЕМ-ийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад  бэлэглэсэн алдарт Meyer Sound брэндийн дууны систем, маш үнэтэй гэрэлтүүлэг, тайз краказ ингээд утаа тоосон дунд намраас хойш байна" хэмээх мэдээлэл цахим орчинд гарсан.

Талбай дээр зассан тайз болон тоног төхөөрөмжийг яагаад хураахгүй байгаа талаар Нийслэлийн Соёл урлагийн газраас тодруулахад "Төв талбай дээрх "Нийслэл тайз"-ыг арваннэгдүгээр сард зохиогдох арга хэмжээнд зориулж буулгаагүй. Шинэ сэргэлтийн бодлого, аялал жуулчлалыг дэмжих жилийн ажлын хүрээнд нийслэл хотоос уламжлалт болон шинэлэг урлаг соёлын төсөл хөтөлбөр, томоохон арга хэмжээнүүдийг тавдугаар сараас хойш тасралтгүй зохион байгуулсан. Давхардсан тоогоор 700,000 хүнд соёл урлагийн арга хэмжээг хүргэж ажилласан. 

Төв талбай дээрх тайзыг аравдугаар сарын сүүлээр буулгах ёстой байсан ч ашиглалтыг сунгаж, арваннэгдүгээр сард болох арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөсөн юм. Гэвч төсвийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан арваннэгдүгээр сарын арга хэмжээ цуцлагдсан.

Энэ дагуу нийслэлээс тайзыг буулгаж хураах ажил төлөвлөгөөнд тусгагдаж, ажил эхлэхэд бэлэн болсон байна. Ташрамд дурдахад, төв талбайд байрлуулсан тайз, тоног төхөөрөмжийг улирлын чанартай ашигладаг учраас олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд зориулж угсрах болон хураах нь төлөвлөгөөний дагуу явагддаг болно" хэмээх тайлбарыг өглөө. 

ФОТО: