ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Чанаргүй зээлийн түүхэн динамик

ikon.mn
2022 оны 11 сарын 2
iKon.MN

Зээлийн чанар гэдэг үзүүлэлт эдийн засгийн орчинтой шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайн үед зээлийн эргэн төлөлт сайн, харин хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүү муудсанаар чанаргүй зээл өсдөг байна. Зээлийн чанарыг илэрхийлдэг нэг гол үзүүлэлт нь “банкуудын нийт олгосон зээлийн хэдэн хувь нь эргэн төлөлтийн доголдолтой байна вэ?” гэдэг үзүүлэлт юм.

Үүнийг илэрхийлэх Хугацаа хэтэрсэн (Анхаарал хандуулах) болон Чанаргүй ангилалтай зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөж ирсэн 20 орчим жилийн түүхэн динамикийг дараах ИНФОГРАФИКААС харж болно.

  • Дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр 2009 онд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл нийт зээлийн 24 орчим хувьд хүрч байсан нь түүхэн дээд хэмжээ байна;
  • Эдийн засгийн өсөлт 17% хүрсэн 2011 он, үүний дараа өсөлт 2 оронтой тоонд хадгалагдаж байсан он жилүүдэд зээлийн чанар сайжирч эргэн төлөлт нь асуудалтай зээлийн хувь хэмжээ 5.4% болон буурсан байна;
  • Сүүлийн 5 жилд эргэн төлөлт доголдолтой зээлийн хувь хэмжээ нэмэгдэн 14%-16% орчимд хадгалагдсан байна. Энэ нь Монголын эдийн засаг хүндрэлд орж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон үе болон цар тахал болон геополитикийн эрсдэл зэргийн тусгал болж буй;
  • 2022 оны 9-р сарын байдлаар хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нь нийт зээлийн 16.3 хувийг эзэлж, сүүлийн 5 жилийн дундаж түвшинд байна (үүнээс чанаргүй зээл нийт зээлийн 11.2 хувь, хугацаа хэтэрсэн зээл 5.1 хувь). Банкуудад Активын чанарын үнэлгээг хийж, зээлийн чанарын ангиллыг илүү нарийн тодорхойлсон. Системийн хэмжээнд чанаргүй зээлийн 88%-тай тэнцэх эрсдэлийн сан байгуулснаас үзэхэд зээлийн чанар банкны системд эрсдэл үүсгэхээргүй хэмжээтэй гэж үзэж болохоор байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.127] 2022/11/3
2009 онд айхтар байждээ, тэхдээ энэ хувь бол мөнгөн дүнтэй хамааралгүй нийт зээлийн сантай холбоотой болохоор одооны найдваргүй зээлийн үнийн дүн нь 2009 оныхтой бол харьцуулшгүй юм байгаа байхаа
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/11/2
сайн байцгаана уу? Энэ зээл гээчийг бүтээгдэхүүн бий бологч үйлдвэрлэгч, хэрэгтэй хэрэгцээтэй шаардлагатай хүмүүс тэр бүр авч чаддаггүй, олдшгүй эрдэнэ лугаа байдаг. ХЭН ЯМАР АЛБАНД, ТУШААЛД БАЙГАА, МЭДЭЭЛЭЛД ХИР ОЙР БАЙГСАД Л АХ ДҮҮСЭЭРЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ НАЙЗ НӨХДӨӨРӨӨ ЯМАР Л БОЛ ЯМАР ЗЭЭЛИЙГ ТӨВӨГГҮЙ АВЦГААДАГ НЬ ХЭЗЭЭ ХЭДИЙД БОЛИХ ЮМ БОЛДОО.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.24] 2022/11/2
Хэлээд юүхэв, жирийн хүн бол зээл авахааргүй баян гэдгээ нотлох гээд барахгүй, харин албан тушаалтанд бол барьцаачгүй олдчихдог сонин зарчимтай эд л дээ
3 | 0 Хариулах
Zuu van [59.153.113.253] 2022/11/2
Zeel is hor da
1 | 0 Хариулах