Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Хиппо 2022" Олон улсын англи хэлний олимпиадын S10 ангилалд долдугаар ангийн сурагч Э.Есүлүн алтан медаль хүртжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Зургийг Mongolian Embassy in Italy хуудсаас ашиглав

10 дахь жилдээ зохион байгуулагдсан "Хиппо 2022" Олон улсын англи хэлний олимпиадад Монгол Улсын зургаан сурагч олимпиадын төгсгөлийн шатанд оролцож, амжилт гаргажээ. 

"Хиппо 2022" олон улсын олимпиад энэ жил Ром хотод зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 50 гаруй орноос 65,000 орчим хүүхдүүд оролцсон байна.

Тус олимпиадад "Орчлон" олон улсын сургуулийн долдугаар ангийн сурагч Э.Есүлүн S10 ангилалд алтан медаль хүртжээ. Мөн бусад оролцогч хүүхдүүдээс дөрөвдүгээр байр, шагналт байранд тус тус шалгарчээ. 

Монгол Улсаас Бүгд найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг олимпиадад Монгол Улсын нэрийг гарган амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүссэн байна.