Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймагт ачаа тээвэрлэж явсан ОХУ-ын иргэн осолдож, амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэлэнгэ аймагт ОХУ-ын иргэн автомашин жолоодож яваад осолдож, нас баржээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн Шаамар гурав гэдэг газар Волво загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр 17:26 цагт бүртгэгджээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход ОХУ-аас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд 26 тонн замын хар тос тээвэрлэж явсан Волво загварын ачааны автомашин замын хажуу руу унаж ОХУ-ын иргэн, эрэгтэй жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ