Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугийн вакциныг захиалсан, аравдугаар сарын дунд үеэр ирнэ"

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалт эхлээгүй байна.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Томуугийн вакцины захиалгыг өгсөн. Аравдугаар сарын дунд үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас ирнэ. Вакцин ирэхээр эхний ээлжид зорилтот бүлгийн буюу өндөр настан, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхэд, эмнэлгийн эмч, ажилтныг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна.

Арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр томуугийн өвчлөлийн идэвхжил эхэлдэг. Үүнээс өмнө буюу ирэх сарын эхээр дээрх зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна" гэлээ.

Энэ жилийн хувьд ЭМЯ-наас есдүгээр сарын дунд үеэс хойш томуугийн вакциныг хийж эхэлнэ. Хувийн хэвшлийн зарим эмнэлэг томуугийн эсрэг вакциныг хийгээд эхэлсэн хэмээн ЭМ-ийн сайд С.Энхболд өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байсан юм.