Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл дагуулаас авсан зурагт Орос-Гүрж, Орос-Монголын хилийн нэвтрэх хэсгийн ачааллыг харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаа тус улсаас явах хүсэлтэй иргэдийн тоог огцом нэмэгдүүлсэн билээ.

Дайчилгаа зарлагдсаны маргааш Оросоос гарах бүх нислэгийн тасалбар дуусаж, хөрш орнуудын хилийн нэвтрэх хэсэгт автомашины урт дараалал үүссэн юм. Удахгүй эрх баригчид цэргийн насны эрчүүдэд хилийн хориг тавьж магадгүй гэсэн яриа нөхцөл байдлыг улам дордуулсан байна.

Тэгвэл хиймэл дагуулын зураглалын Maxar Technologies компани өчигдөр ОХУ-тай залгаа Гүрж, Монгол улсуудын хилийн нэвтрэх хэсэгт дайчилгаа зарласны дараа ачаалал хэрхэн нэмэгдсэн болохыг харуулжээ.

Ингэхдээ Хиагтын боомтын ачааллыг цэргийн дайчилгаа эхлэхээс өмнөх буюу наймдугаар сарын 15-ны байдлаар, дайчилгаа зарласны дараах буюу есдүгээр сарын 23-ны байдлаар харьцуулан харуулсан байна.

зураг
 
Хиагт боомт. Наймдугаар сарын 15
зураг
 
Хиагт боомт. Есдүгээр сарын 23

 

Бас есдүгээр сарын 25-ны байдлаар Оросын талаас Гүржийн хилээр нэвтрэх гэсэн автомашины урт цуваа үүссэн байгааг харуулжээ.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Business Insider