ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

SIM картгүй, хиймэл дагуултай холбогддог iPhone 14 загварыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Apple компаниас жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ iPhone танилцуулах арга хэмжээ “Far Out” нэрийн дор болж өнгөрлөө.

Энэ удаа тус компани дөрвөн хувилбар iPhone 14 ухаалаг гар утасны загвар, Apple Watch ухаалаг бугуйн цагны гурван загвар, хоёрдугаар үеийн AirPods Pro чихэвчээ шинээр танилцуулсан юм.

Мөн iOS 16 шинэ үйлдлийн системээ есдүгээр сарын 12-ноос эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр болжээ.

Ингээд эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя.

 

iPhone 14, iPhone 14 Plus

зураг
 

Өмнөх iPhone 13 загвар нь үндсэн (6.1 инч) болон Mini (5.4 инч) гэсэн хоёр хувилбартай гарч байсан бол энэ удаа Apple компани Mini хувилбарыг хасаад оронд нь 6.7 инч дэлгэцтэй Plus хувилбараар орлуулжээ.

iPhone 14 ба iPhone 13 загваруудын хувьд дизайн, хийцийн онцын том өөрчлөлт гараагүй байна. Гол өөрчлөлтүүд нь:

  • Crash Detection буюу осолд орсон тохиолдолд урьдчилж хадгалсан түргэн тусламжийн дугаарт автоматаар залгадаг тусгай мэдрэгч нэмэгдсэн
  • Emergency SOS via satellite буюу онцгой тохиолдолд ямар ч сүлжээгүй газраас хиймэл дагуулаар дамжуулан тусламж дуудах үйлчилгээ зөвхөн АНУ, Канадын хэрэглэгчдэд нэмэгдсэн. Энэ үйлчилгээний хоёр жилийн үнэ төлбөргүй эрх шинэ iPhone-ыг дагалдаж ирэх юм байна.
  • Камерын хувьд авто фокус сайжирч, гэрэл муутай орчинд илүү тод зураг авах чадварууд нэмэгдсэн
  • Батарей нь тасралтгүй видео тоглуулахад 26 хүртэл цаг ажиллах (iPhone 13-ын хувьд 19 цаг байдаг) багтаамжтай болсон
  • iPhone 13-тай адил A15 Bionic чипээр тоноглогдсон ч график процессорын 4 цөм нь 5 цөм болж нэмэгджээ. (5-core GPU)
  • eSIM буюу дижитал SIM карт зөвхөн хэрэглэдэг болсон тул бодит SIM карт хийх үүргүй болсон. Энэ тохиолдолд гар утсаа гээх буюу хулгайд алдахад өөр хүн SIM картыг нь сольж ашиглах боломжгүй болсныг Apple онцолжээ.

iPhone 14 нь $799-оос, iPhone 14 Plus нь $899-оос эхлэх үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авах гэнэ. Харин худалдаалж эхлэх хугацаа нь iPhone 14 есдүгээр сарын 16-н, iPhone 14 Plus аравдугаар сарын 7-н юм байна.

 

iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max

зураг
 

Үндсэн iPhone 14 загвартайгаа адилхан 6.1 ба 6.7 инч хэмжээтэй iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max хувилбарууд технологийн хувьд хэд хэдэн дэвшлийг нэвтрүүлжээ.

Тухайлбал:

  • ProMotion технологи бүхий дэлгэц нь доош харуулж тавих, халаас, цүнхэнд явахаас бусад бүх тохиолдолд унтардаггүй Always-On горимтой болсон байна. Өөрөөр хэлбэл дэлгэцээ асааж, мэдээлэл харахын тулд тогших хэрэггүй болжээ.
  • Нүүрний камер, яригч зэргийг багтаадаг байсан дэлгэцийн дээд талын хар оруулгыг “Dynamic Island” хэмээх хүрээнээс салангид, дэлгэц дотор байрлах хар оруулгаар сольсон байна. Энэ нь дэлгэцэнд ирэх дуудлага, мэдээлэл, мессэж зэрэгтэй уялдаатай ажилладаг болсон тул iPhone-той харилцах шинэ хэлбэр гэж Apple нэрлэжээ.
  • 48 Мегапикселийн мэргэжлийн камерын систем нь өмнөх загвараасаа 65 хувийн том дүрс мэдрэгчтэй, оптик горимд 2 дахин илүү холоос татах чадвартай, гэрэл муутай орчинд дүрс тод буулгах чадвар нь Ultra Wide буюу өргөн өнцгийн горимд 3 дахин илүү, ердийн өнцгийн горимд 2 дахин илүү, Telephoto буюу алсын өнцгийн горимд 2 дахин илүү болжээ.
  • Энэ бүх дэвшлийн цаана цоо шинэ A16 Bionic чип ажиллаж байгаа юм байна.
  • Үндсэн iPhone 14 хувилбарын Crash Detection, Emergency SOS via satellite, eSIM only боломжууд адилхан нэмэгдсэн байна.

iPhone 14 Pro хувилбар $999, iPhone 14 Pro Max хувилбар $1,099-оос эхлэх үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-нд худалдаалагдаж эхлэх гэнэ.

 

Apple Watch Series 8, Apple Watch SE, Apple Watch Ultra

зураг
 

Apple компани энэ удаа ухаалаг бугуйн цагныхаа гурван загварыг шинээр танилцуулжээ.

Наймдугаар үеийн үндсэн Apple Watch нь дэлгэц дотроо болон ар талдаа байрлах биеийн температур хэмжигчүүдтэй болсон нь эмэгтэйчүүдийн жирэмслэх мөчлөгийг тооцоолж харуулах зорилготой юм байна. Уг цаг нь 5 секунд тутамд Цельсийн 0.1 хэмийн алхамтайгаар биеийн температурыг хэмжиж байх ажээ.

Бас осол гарсан тохиолдолд тусламж автоматаар дуудах горим, батарейн цэнэг багассан тохиолдолд хэмнэлттэй ажиллах горим нэмэгдсэн байна.

Apple Watch Series 8 загварын GPS хувилбар нь $399, үүрэн холбооны хувилбар нь $499-оос эхлэх үнээр өнөөдрөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-наас худалдаалагдах гэнэ.

2020 онд хамгийн сүүлд танилцуулагдаж байсан Apple Watch SE загвар энэ онд эргэн ирэхдээ өмнөхөөсөө 20 хувиар хурдан S8 чиптэй, ослын горимтой болж сайжирчээ.

GPS хувилбар нь $249, үүрэн холбооны хувилбар нь $299 үнээр ижил хугацаанд худалдаалагдаж эхлэх гэнэ.

зураг
 

Apple-ийн цоо шинээр танилцуулсан Watch Ultra загвар нь экстрем спортын тамирчдад зориулагджээ. 49 мм-ийн хэмжээтэй титан эх бие нь гаднын хүчний нөлөөнөөс хамгаалах зориулалттай. Спортын төрөл хооронд шилжих тусгай товчоор тоноглогджээ. Нэг бүрэн цэнэглэлтээр 36 хүртэл цаг ажиллах батарейтай ба энэ оны сүүлээр Apple батарейн зарцуулалтыг оновчтой болгох боломжийг нэмснээр ашиглалтын хугацаа нь 60 цаг хүртэл уртсах гэнэ.

Watch Ultra нь $799 үнээр өнөөдрөөс захиалгаа авч, есдүгээр сарын 23-наас худалдаалагдах юм байна.

 

AirPods Pro 2nd generation

зураг
 

Хоёрдугаар үеийн AirPods Pro чихэвч шинэ H2 чиптэй болж, дуу авиаг орон зайн мэдрэмжтэй (spatial audio) сонсгож, гаднын шуугианыг өмнөхөөсөө хоёр дахин сайн дардаг болжээ.

Нэг бүрэн цэнэглэлтээр зургаан цаг, цэнэглэгч хайрцагтайгаа бол 30 хүртэл цаг хөгжим сонсох боломжтой. Бас чихэвч бүр болон цэнэглэгч хайрцаг тус бүрдээ чанга яригчтай болсон тул Find My апп ашиглан хаана байгааг нь мэдэж болохоор болжээ.

AirPods Pro $249 үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 23-наас худалдаалагдах гэнэ.

 

“Far Out” арга хэмжээг 30 минутад багтаан хураангуйлсан дүрс бичлэг:

 

Эх сурвалж: Apple, The Verge

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
177
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Fufj [202.21.108.217] 2022/9/13
Bi 13 pro maxtai ene udaa 14 plus geed bolomjiin zagvar bs bna
0 | 1 Хариулах
Faria [202.21.107.126] 2022/9/14
Тэгээд хэнд хамаатай юм
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.9.40.97] 2022/9/9
Симгүй гэхээр манай үүрэн операторууд яах бол? бүгд тийм суулгаж байгаа?
0 | 8 Хариулах
Зочиноо хат [202.126.89.217] 2022/9/9
Малтаад бгаач есим суулгана.
7 | 0 Хариулах
Зочин [104.162.227.47] 2022/9/8
14 pro max mongold hedeer zaragdah bol medeelel bn uu?
0 | 0 Хариулах
Zochin [164.82.46.5] 2022/9/9
Dollar helbelzelees hamaarah bhda.
1 | 0 Хариулах
Зочин [117.111.10.163] 2022/9/8
ТЭГЭХЭД МОНГОЛЧУУД МОДОН ЖОРЛОНТОЙГОО ЗУУРАЛДСААР Л. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ НЬ МЭӨ ЗУУНДАА ГАЦЧИХСАН ОРОН Ш ДЭЭ МОНГОЛ...
5 | 0 Хариулах
Onoch [150.129.143.218] 2022/9/9
Монголоо хөгжөөсэй гэсэн сэтгэл байгааг ойлгож байна. гээд ингэж зурагдсан пянз шиг бх хэрэг бна уу. ямар ч технологи ганцхан юм байдаггүй юм. Маш олон хүн өндөр цалингаар ажиллаж байж ийм юм хийдэг. тэгээд тэрийгээ дэлхий даяар зараад ашгаа олчихдог ийм бизнесийн загвартай л эд. Барууны өндөр хөгжилтэй орон гээд бгаа нь их мөнгө гаргаад судалгаа, хөгжүүлэлт хийгээд тэрийгээ дэлхий даяаар зарчихдаг маркетинг хийчихдэг бизнестэй улсыг л хэлдэг. Бид яасан юм гэж үү? бидэнд тийм боломж алга, чадамж алга, түүхэн нөхцөл маань тийм боломжийг бидэнд өгөөгүй бна. Гэхдээ, хичээх хэрэгтэй гэдгийг ойлгож бгаа. гээд санаагаар болдоггүй юмаа. Дэлхийн бүх улсын 90 хувь нь хөгжиж буй, гэхдээ тэдний 80 хувь нь зүгээр сайхан амьдарчихдаг улс байгаа.
2 | 4 Хариулах
Зочин [66.181.182.137] 2022/9/9
Zl
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.85] 2022/9/8
Mongold zaragdah une ni hed baih bol?
0 | 0 Хариулах
Хэмнэ [192.82.86.182] 2022/9/8
Бга утсаа тултал нь ашиглаж чадахгүй гуйлгачид өр зээл тавиад бас авна л гэх бх. Хамаг доллар гадагш урсах нь
7 | 8 Хариулах
Зочин [49.0.136.6] 2022/9/8
hunii asuudald sanaa zowj baihaar ooriinhoo l asuudald sanaa tavi
5 | 5 Хариулах
зочин [202.126.89.210] 2022/9/9
харин тиймээ
1 | 0 Хариулах
Анализ [202.21.100.164] 2022/9/8
бусад улс орны хөгжил шүүх ч яахав яаж ирээдүйд орших уу гэдгээ л бод НЭГ гар утасны мэдээлэлээс салаалаад явж өгөх юм.
0 | 1 Хариулах
Hha [202.131.245.214] 2022/9/8
Za bolildoo samsung chn ta hedes buur tasartsan bnshuu boli2 hha
3 | 5 Хариулах
Баам [192.82.82.251] 2022/9/8
Шал тэнэг шаасан. Андройд утаснуудыг өндөр megapixel-гэсэн ойлголтоор луйвар хийдэг гээд байсан. Одоо өөрсдөө megapixel-ээр хуурамч ойлголтыг өгч луйвар хийх нь дээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэхчээр адилдхан луйвар apple байж дээ зайлуул.🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣
4 | 1 Хариулах
Баам [192.82.82.251] 2022/9/8
Megapixel-ийн тоогоор зургийн чанар сайжирдаггүй гээд байсан. Одоо Apple өөрсдөө их megapixel үүсгэж эдр ямар ч утга алга.
2 | 0 Хариулах
Баам [192.82.82.251] 2022/9/8
Ямар ч өндөр megapixel-тэй камерийн мэдрэгч ашигласан адилхан л 12 megapixel-ийн чанартай зураг гарна. Гар утсанд жинхэнэ өндөр megapixel камер суулгах боломжгүй. Хэрвээ тэгэх юм бол утасны ар талын хэсгийн 50-60% ийг камер дангаараа эзэлнэ. Утас биш зургийн аппарат болчихно.🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣
4 | 0 Хариулах
lalaport [122.135.165.134] 2022/9/11
Тархигүй ясан гавал, ацан бандаашкны тасархай, шаалтуур гөөжгий чамд гэж хэлэхэд гэрэл зураг мегапикселийн талаар жаахан юм мэддэг болчоод бүлт бүлт шаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.59] 2022/9/8
Америкийн инженерүүдийн бүтээсэн сансараас утасгүй эрчим хүч дамжуулах технологи нь хурдан биелэлээ олоосой.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.59] 2022/9/8
Хятад бас өөрийн технологийн хөгжил байхгүй. Үргэлж барууны технологийг хуулбарлаж дууриаж байж өдий зэрэгтэй хүрсэн.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.59] 2022/9/8
Хятад бас өөрийн технологийн хөгжил байхгүй. Үргэлж барааны технологийг хуулбарлаж дууриаж байж өдий зэрэгтэй хүрсэн.
2 | 0 Хариулах
РАВДАН. [66.181.160.124] 2022/9/8
ҮНЭ НЬ АРАЙ Л БАГА ЮМ! ХУЛЬХИ Л ЭД БАЙГАА ДӨӨ!
0 | 7 Хариулах
Батхолбоо [66.181.176.162] 2022/9/8
Маш сайхан ревийв оруулжээ. баярлалаа
12 | 1 Хариулах
Зочин [59.153.114.47] 2022/9/8
14 ni bol 13 taigaa l ijil ym. Harin pro ni uneheer sain bolson bna. Third-party bj l taaraa. App hugjuulegchided iluu creative bh nohtsoliig burduulsen sain utas boljee Iphone 14 pro.
9 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2022/9/8
Manaid hezee orj ireh bol?
21 | 0 Хариулах
Зочин [202.9.41.26] 2022/9/9
11-тэнгүүд оруулж ирэх үү?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.249] 2022/9/8
U
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.194] 2022/9/8
iwatch гүн унталт, даралт, цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг юм болвуу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2022/9/8
hemjdeg
2 | 0 Хариулах
Huawei [66.181.190.191] 2022/9/8
Huawei banduud eruul mendiin hemjilteeree 1-t bdag. Gun untalt, hungun untalt, REM sleep, seruun bsan ue, amisgaliin chanar, zurhnii hemnel aldalt ntr geed olon turluur n nariin gargadiin bn
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.249] 2022/9/8
Сайн ах нар өрөнд оржээ орж
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.36] 2022/9/8
iPhone 14 Pro Max awnaa❤️
5 | 17 Хариулах
Путин [103.26.194.189] 2022/9/8
Манай орос ах нараас ягаад ийм технолгиуд гардаггүй юм бэ?
5 | 5 Хариулах
Зочин [202.9.46.59] 2022/9/8
Орос их хоцрогдсон орон.
24 | 1 Хариулах
Зочин [202.126.90.130] 2022/9/8
Орос тэнэг Иван болохоор зэвсэгтээ л анхаардаг. Бүгдийг хүчээр шийдэх гэдэг.
16 | 2 Хариулах
Зочин [107.119.45.52] 2022/9/8
Зэвсэг нь гэж Зөвлөлт засгийн үеийн юм аа л үйлдвэрлэдэг шд….шинэ юм юу ч байхгүй
9 | 2 Хариулах
Зочин [66.181.191.61] 2022/9/8
Технологийн хувьд хоцрогдсон ба ийм нарийн юм хийх үйлдвэрүүдийг Орост оруулдаггүй.Япон хийж чадах ч тэд нараар хийлгэдэггүй.Өөрсдөө л хийж байх сонирхолтой.Булаалдаад байгаа Тайвань болон Англи, АНУ, Канад сайн чип үйлдвэрлэдэг.Хятад болон Солонгос одоо хөгжүүлж эхэлсэн нь гүйцэтгэхгүй байгаа
5 | 1 Хариулах
Зочин [66.181.185.121] 2022/9/8
Оросд ийм дэвшилтэд технологи бүхий суурь бааз байхгүй. Хятад Тайвань руу халдах гээд Америк хамгаалаад байдаг нэг учир нь Тайванийн хийдэг сүүлийн үеийн хагас дамжуулагч,чипүүд байгаа юм. Аа харин Оросын хувьд дээр хэлсэнчлэн сүүлийн үеийн техник технологи бүтээх ямар ч суурь бааз байхгүй. Оросын хийдэг танкууд, онгоц, пуужингийн систем зэр зэвсэглэлийн хувьд ч барууны Америкийн шинэ үеийн зэвсэглэлийн хажууд үнэхээр хоцрогдсон болох нь харагдаж байна. Орос бол ядуу нийт ард иргэдийн масс нь боловсрол доогуур бүдүүлэг, авилгал хээль хахуул гаарсан хүн, 1 хүний авторитар тогтолцоотой эрх чөлөөгүй улс шүү дээ. Дайныг эсэргүүцэж байна гэж бичиг бариад явхад л шууд баривчилж шоронд хийгээд 10-15 жил хорьно. Хүчээр албадлагаар цэрэгт дайчилна. Орос бол том зургаараа их том газар нутагтай Хойд Солонгос.
11 | 1 Хариулах
Xaxa [66.181.161.62] 2022/9/8
Шаалдаа бадмаа
0 | 4 Хариулах
Зочин [43.242.241.202] 2022/9/8
oligtoi shinechlel hiigdehee bolij dee
2 | 11 Хариулах
zochin [202.131.225.53] 2022/9/8
odoogiin technologiin bolomjooroo l shinechilegdeh baihdaa. onoliin phizikchid onooroo ali hediin sansar ogtorguig ezelchihsen baidag bolovch technology n ter hurehed heden myangan jil heregtei gedeg shig.
6 | 0 Хариулах
Zochin [202.126.90.101] 2022/9/8
Лам баасанжав хүн амины хэрэгээр шоронд сууж байсан нарсанд сууж байхдаа зохиосон дуу байдаг шүү архичин жүжүгчин төмөрбаатар
0 | 17 Хариулах
Zochin [202.126.90.101] 2022/9/8
Цагаадаагын дарга болд жүжүгчин төмөрбаатар лам баасанжаваар бичлэг хийж сэтгэцээ шалгуул
0 | 5 Хариулах
Зочин [202.9.40.55] 2022/9/8
Үүрэн холбооныхон баяртай.
10 | 4 Хариулах
Zochin [202.126.90.101] 2022/9/8
Цагадаа дхрга болд иргэдийн цахим хаяг руу даргаа танидаггүй бор өнгийн костюм өмссөн бичлэг явуулсан шүү өвөл хавар айлын гадаа нүүрээ нуусан малгай өмсөөд зогсож бсан энээ нөхөр өөрөө гэмт хэрэгтэн хөлөөний бацаанаа
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.179] 2022/9/8
За загвар дээрээ нэг үсрэлт хийх цаг болсон шүү. Энэ маягаараа 12ыг 14 гээд зарахаар боллоо хха
3 | 14 Хариулах
Зочин [66.181.161.126] 2022/9/8
Shagadai
15 | 1 Хариулах
Зочин [139.30.182.49] 2022/9/8
Xiaomi яг ижилхэнийг 180$ ээр хийж байхад наад Тайванд хийсэн Америк шошигтой хогоор яахав дээ.
8 | 47 Хариулах
Зочин [202.131.244.210] 2022/9/8
Unen shuu
5 | 12 Хариулах
Зочин [192.82.75.99] 2022/9/8
Avj chadahgui hunii huurhun ataarhal yumda hahahah
13 | 2 Хариулах
Зочин [202.9.41.116] 2022/9/8
Бид нар software-г нь худалдаж авдаг юм дагз минь
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.29] 2022/9/8
Mongogui ork iim l yum yarina. Hahah
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.94] 2022/9/8
Heregleeed uzhed uzuulelt adilch heregleenii baidlaaraa adilhan bn ch gej bhgu l bh
0 | 0 Хариулах
Зочин [203.91.118.53] 2022/9/8
Tegeel yag garahaar n amia tavial er emgui Leasing shaagaal ta nar amaa olohgui avdag bizde hhahha Orovdoltoi mongolchuud ymda [хориотой үг] hudlaa l muulna
1 | 2 Хариулах
Зочин [139.30.181.96] 2022/9/8
Tegj awdaggui samsung baridag bsan ork ni bnaa. Gekhdee odoo samsungiin batterie suuchaad bdag bolson bolhoor xiaomi ruu shiljeed 2 jil hagas bolj bga ork ni bnaa orshooj hairla.
1 | 1 Хариулах
Зочин [49.0.136.6] 2022/9/8
gol n chanar.
0 | 0 Хариулах
лаларчацагабаларцэцэг [133.130.231.58] 2022/9/12
Монголчуудын аливааг харах өнцөг, үзэх үзэл нь дэндүү материаллаг гэдэг нь эндээс шууд харагдаж байна. Хазсан алимын бусдаар ялгарах онцлог нь тэд Програм хангамж, техник хангамжийн түвшинд бүгдийг өөрсдөө хийдэгт байгаа юм. Алимын A16 Bionic chip гэхэд өөр дээрээ 16 тэрбум хагас дамжуулагч багтаасан байдаг ба ирээдүйн Mobile chip ний хөгжлийг тодорхойлогч, шинэ манлайлагч болж гарч ирж байгаа. Удахгүй хэдхээн жилийн дараа Америкийн алдарт intel, AMD нарыг ардаа орхих болно. Бусад утас үйлдвэрлэгч компаниуд гуравдагч этгээдийн software болон хагас дамжуулагчийг ашиглаж зохион бүтээлт явуулдаг нь сул тал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Алим бүхнийг өөрсдөө хийдэг болохоор илүү цогц, хоорондоо уялдаа холбоотой, төгс зохицож ажилладаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг юм.
0 | 0 Хариулах