Хөгжлийн Банкны хамгийн том чанаргүй зээлдэгч нь Төрийн Өмчит Компаниуд байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Нийт нэг их наяд орчим төгрөгийн зээлд хамаарч байгаа төрийн өмчит компаниудын өр төлбөрийг барагдуулах талаар Засгийн газар тогтоол гаргасан ч хэрэгжиж, үр дүн гарахгүй байгаа тул компаниудын захирлууд болон яамдын сайд нарт 30 хоногийн хугацаатай үүргийг өгөөд 10 гаруй хонож байна.
ХҮСНЭГТ. Хөгжлийн Банканд чанаргүй зээл үүсгээд төлж барагдуулаагүй байгаа төрийн өмчит компаниуд
№ | Зээлдэгчийн нэр/ актив | 548,301 |
---|---|---|
1 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ - Буянт Ухаа 1 | 76,890 |
2 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ - Буянт Ухаа 2 | 100,764 |
3 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ - Хөдөлгөөнт цогцолбор | 25,650 |
4 | Эрдэнэс МГЛ ХХК | 156,947 |
5 | Эрчим хүчний яам | 51,588 |
6 | Эгийн голын УЦС ТӨХК | 49,218 |
7 | МИАТ ТӨХК | 15,030 |
8 | НОСК ХК | 72,214 |
Санхүүгийн түрээс/Ди Би Эм лизинг ХХК | 47,300 | |
9 | ХААДС /Ди Би Эм лизинг ХХК | 47,300 |
Гэвч ТӨК-уудын зээлээ барагдуулах үйл явц удаашралтай хэвээр байна. 30 хоногийн үүрэг өгөхөөс өмнө компаниуд зээлээ барагдуулахад хойрго байсан зарим шалтгаанаас харвал зарим компани ямар нэгэн тодорхой санал боловсруулаагүй бол заримынх нь ТУЗ-ийн дарга өвчтэй, гадаад явсан зэрэг шалтгаанаар хуралдаагүй байна. Тухайлбал, Төрийн Орон Сууцны Корпорацын “хөдөлгөөнт цогцолбор” төслийн хөрөнгийг борлуулах ажлыг Батлан хамгаалахын сайдад даалгажээ. Энэ дагуу худалдан борлуулах саналыг нээлттэй зарласан ч иргэд оролцоогүй байна. Үүний дараа ямар арга хэмжээ авах гэдэг саналыг боловсруулаагүй шалтгаан нь тухайн асуудлыг хариуцсан тус яамны ажилтан гадаад томилолттой байж.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н өрийг барагдуулах ажлыг тус компанийн болон “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-д даалгасан ч ЭТТ-н ТУЗ-ийн дарга гадаадад эмчилгээ хийлгэж байгаа тул ТУЗ-ийн хурал хуралдах боломжгүй гэсэн шалтгаан хэлжээ.
Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн Банкны нийт активын 55.4 хувь буюу 1.6 их наяд төгрөгийн зээл чанаргүй ангилалд орсныг анх олон нийтэд ил болгосноос хойш найман сар орчмын хугацаа өнгөрчээ.
Наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 514.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс 262.9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн байна.
Анх танилцуулсан чанаргүй активын доорх инфографикаас ТӨК-ууд ямар хэмжээг эзэлж байгааг харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!