ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Усан парк" нэрийдлээр Дунд гол дээр газар аваад орон сууц барьж буй асуудлаар стратегийн өмгөөллийн ажлыг эхлүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

"Усан парк" нэрийдлээр Дунд гол дээр газар аваад дараа нь "Худалдаа, нийтийн үйлчилгээний төв, орон сууц" болгож /болгуулж/ улмаар орон сууц барьж буй асуудлаар стратегийн өмгөөллийн ажлыг "Онч шийдэл" НҮТББ-аас эхлүүлжээ.

Тус байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалан нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга нарт холбогдуулан захиргааны хэрэг үүссэн талаар "Онч шийдэл- НҮТББ-ын захирал Ө.Эрдэнэ-Очир цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Захиргааны хэрэг үүсгэх тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамж энэ сарын 25-ны өдөр гарсан бөгөөд "Онч шийдэл- НҮТББ-ын захирал Ө.Эрдэнэ-Очир болон Удирдах зөвлөлийн дарга Ш.Алтангадас нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэх нь үндэслэлтэй гэж үзжээ.

Зургийг "Онч шийдэл" ТББ-ын фэйсбүүк хуудсаас авав.

Ташрамд дурдахад, мөн тус Усан парктай холбоотой газрын асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр Авлигатай Тэмцэх Газар хэрэг нээн шалгаж буй.

Тодруулбал, Туул голын сав газрын захиргаанаас АТГ-т 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр хүргэсэн мэдээллийг 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
84
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.45] 2022/9/3
gold ni usan park barih yum bna lee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.203] 2022/8/31
Шударга залуустаа амжилт хүсье. Газрын наймаачин муусайн авилгачдыг яваарай. Үргэлж Шударга үнэний дуу хоолой болж яваарай.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.237] 2022/8/31
nuraa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.68] 2022/8/31
Дунд гол их устай, хоггүй цэвэрхэн гол байж билээ
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.191.141] 2022/8/31
ХОТЫН ДАРГА ШИЙДВЭРЭЭ ЗӨРЧИН СОЁМБОТ УУЛЫН ЭНГЭРТ ОРОН СУУЦ БАРИУЛЖ БАЙГААГ ШАЛГУУЛАХААР ИРГЭД АЖИЛЛАЖ БАЙНА
3 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/8/31
Ухнын Хүрэлсүгт. Хүн биш хууль засагладаг төртэй болмоор байх юм.
3 | 0 Хариулах
Unen shuu [49.0.137.164] 2022/8/31
Shuud Nuraa !!!!!! Shuud nuraah estoi shuu !!! Busad orond tegej hashraadag tegej huuli durmee dagdag boldoog !
7 | 0 Хариулах
Зочин [203.98.77.153] 2022/8/31
Энэ барилга баригдаж байгаа зогссон юм байхгүй. 12 -р давхарын цутгах гэж байна. төрийн ажил худлаа гэдэг нь харагдаж байна. Дорой төр ажиллаж байгаа хүмүүс нь мөнгөний боол...
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.119] 2022/8/31
Орон сууцны захиалга аваад эхэлсэн шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [64.119.22.176] 2022/8/31
Саяхан Энэтхэгт хууль бусаар баригдаж байсан барилгуудыг нурааж байна лээ. Манайд яагаад нурааж болохгүй гэж. Хууль дүрэмд захирагддаггүй хүмүүст том анхааруулга болгож нураах хэрэгтэй.
9 | 0 Хариулах
Уншигч [46.62.172.73] 2022/8/31
Пөөх ямар муухай авилга чид вэ? Ард түмэн мин одоо босох цаг нь болсон юм биш үү. Хотын дарга, засгийн газрыг огцруулья.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.198] 2022/8/30
дунд гол өрөвдмөөр байгаа Алтай Тэлмүүн хотхоны орчим бузартсан
6 | 0 Хариулах
WAVY [202.9.40.104] 2022/8/30
Та нар захиалга өгөхгүй байхад л болох юм бишүү, [хориотой үг].
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.7] 2022/8/30
Өгчихдөг л шүүдээ тийм л сул дорой ард түмэн
2 | 0 Хариулах
Basa Feiza [216.240.71.227] 2022/8/30
сайн байцгаана уу? Зүй зөв үйл байна. Барилгын ажлыг нь хуу зогсоогоод баригдсан хэсгийг нь нураавал таарна. Гарч үүсэх зардлыг нь худалч хуурамч хулгайч луйварчин зальчин мэхчин компани өөрөө төлвөл зохино. Хүмүүс минээ, Туул голын сав газарт барьж баригдаж буй орон сууц гээд буй барилгуудаас бүү худалдаж аваарай. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усны үер хэзээ л бол хэзээ хэдийд л бол хэдийд орж ирэхэд бэлэн газар. Түүнээс гадна барилгын нь ул суурь нь болох хөрс нь баталгаатай биш төдийгүй бүр ёроолдоо усны шанд нь бий буй байж л байгаа. Үргэлжийн мөнхийн асуудал, тух алдагдуулсан +хамаг байдаг мөнгөө шавхаад байранд орсноосоо эссэн юм болохоосоо сэрэмжил.
10 | 1 Хариулах
Зочин [202.21.109.37] 2022/8/30
ажиллаад, дээшээ бариад байна лээ. Бүр Aqua гэцэн нэртэй нүүрномын хуудас нээгээд захиалга аваад байна лээ шд. аймаааааар....Байр битгий аваарай грашийн давхар нь усанд автаж чийгтээд бүр нохой бөөсөнд баригддах аюултай шд.
10 | 0 Хариулах
ХАН УУЛ ИРГЭД [66.181.179.179] 2022/8/30
АВИЛГА ХОРООЛЛЫГ АЖЛЫГ НЭН ЯАРАЛТАЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
7 | 0 Хариулах
Зочин [192.82.82.239] 2022/8/30
Gue yadaj siihgui ter hashaagaa bailgaad baidag shuu hahahaha
2 | 0 Хариулах
ХАН УУЛ ИРГЭД [66.181.179.179] 2022/8/30
Хохь нээ гээд хуулихдаж байгаамдаа гадаад улсад бол хөрөнгийн улсын орлого болгож компанийн захиралыг төрийн авилгачидтай цаазлах байлаа.
4 | 0 Хариулах
ХАН УУЛ ИРГЭД [66.181.179.179] 2022/8/30
MАН-н дарга ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ, ЕРӨНХИЙ САЙД ОЮУН-ЭРДЭНЭ, ХОТЫН ДАРГА СУМЬЯАБАЗАР ХОЛБОГДОХ ЯАМ ГАЗРЫН ДАРГА НАР ХУДАЛ ХУУРМАГИЙГ ӨӨХШҮҮЛЖ БАЙНА..
6 | 0 Хариулах
Зочин [154.28.188.203] 2022/8/30
Монголд анх удаа Хүрэлсүх Оюун Эрдэнийн нүүрэн дээр луйварчид төдийгүй боломж олгосон төрийн албан хаагчдын хариуцлагын тухай ярьдаг болж байгаа.
7 | 1 Хариулах
Зочин [103.229.120.187] 2022/8/30
Та нар яаж ч чадахгүйшдээ. Ерөнхий сайдаасаа авхуулаад уландаа хүртэл амаараа гартал мөнгө чихүүлчихсэнийг нь хараагүймуу.
2 | 1 Хариулах
Зочин [154.28.188.203] 2022/8/30
Миеэ Эбигийн МАНАН Оросын гар хөл Женког дэмжигч буриадуудтай монгол Оюун Эрдэнэд дургүй байгаа нь ойлгомжтой.
2 | 0 Хариулах
ХАН УУЛ ИРГЭД [66.181.179.179] 2022/8/30
Харин тийм байна лээ хүүхэд залуус иргэдийг хуурч мэхлэн газар авч байхад төрийн томчууд юу ч тоохгүй байна.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.24.174] 2022/8/30
nuraagaachee
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.7] 2022/8/30
ӨНӨӨДӨР КРАН НЬ АЖИЛЛАЖ БНЛЭЭ
8 | 0 Хариулах
Зочин [192.82.72.82] 2022/8/30
ёоо зөв дөө~ 1111 гомдол хүртэл гаргасан юмсан. Сөүл хот шиг үер болвол яана
9 | 0 Хариулах
Зочин [202.21.121.236] 2022/8/30
Нийтийн эрх ашгийг сайн хамгаалж барилгыг зогсоож өгөөрэй. Эндээс битгий орон сууц аваарай. Хөрсний ус ихтэй бас үерийн ус их тогтдог газар шүү. Орон сууцны барилгад үнэхээр тохиромжгүй. Жирийн иргэд хурааж хуримтлуулсан мөнгөө ийм хэл амтай барилга руу оруулж бүү хохироосой.
17 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/8/30
зөвшөөрөл өгсөн хүнийг нь тэр талбайд авч очоод толгойг нь таслаад нүхэнд нь шидэх хэрэгтэй
7 | 0 Хариулах
Зочин [64.119.23.11] 2022/8/30
Энэтхэг шиг шууд нураагаад хогоо зөөвөрлөөд талбай чөлөөлж өг гэхээс өөр арга зам байхгүй ш дээ.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.161.116] 2022/8/30
Pzd. Humuust mongoliin anhnii usan park edr geed surtei yriad bsn chn barilga barichihdag bnshu :'[
7 | 0 Хариулах