Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Усан парк байгуулахаар ажлаа эхлүүлсэн гэх компанийн газар эзэмших эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлэв

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зарим нэр бүхий компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29,094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа юм.

Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу Усан парк байгуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн гэх "Эм Энд Жи констракшн" ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн байна.

 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам