Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадам өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн иржээ.
Уг наадмын үеэр 40 гаруй асар засаж, япон хоолны өдөрлөг, хоёр улсын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бие хамгаалах урлагийн үзүүлбэр зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд арга хэмжээ өнөөдөр 09:00-23:00 хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид нь хэлэв.
Үлдсэн хөтөлбөрийн тухайд 19:30-20:10 цагийн хооронд бүжгийн наадмын нэгдсэн тоглолт, 20:10-22:30 цагийн хооронд бүжгийн тоглолт болно. Мөн 22:30 цагт хаалтын бүжиг болох бөгөөд Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори” бүжгийг Япон, Монгол хоёр орны уран бүтээлчид хамтдаа бүжиглэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|