Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Бага ангийн сурах бичгийг түгээж эхэлсэн. Энэ сарын 25-н гэхэд алслагдсан сумдад очсон байхаар төлөвлөсөн"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаарх багц мэдээлэл өглөө. 

Энэ үеэр сурах бичгийн түгээлтийн талаарх сэтгүүлчдийн асуултад Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир хариулахдаа "Бага ангийн сурах бичгийн түгээлт эхэлсэн. Нийслэлийн дүүргүүд болон аймгуудад сурах бичгийг түгээж байгаа бөгөөд наймдугаар сарын 25-н гэхэд алслагдсан сумдад сурах бичиг очсон байхаар төлөвлөсөн.

Дунд, ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичгүүд есдүгээр сарын 15-н гэхэд сургуулиудад очсон байна. Энэ жилийн хувьд түрээсийн, нөхөн хангалтын сурах бичгүүдийг системд шилжүүлж байгаа.

Ингэснээр хаана ямар сурах бичиг дутагдах вэ гэдэг нь системээр шийдэгдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нь дутуу сурах бичиг захиалчхаад сар хүлээдэг асуудал энэ жил бүрэн шийдэгдэж байгаа. 760,000 хүүхдийн гар дээр байх сурах бичиг бүр кодтой тул хэн, ямар хугацаанд ашиглагдаж байгаа нь шууд харагдана. Иймд сурах бичиг дутагддаг асуудал арилна" гэлээ. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/780703296309974