Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна

ikon.mn
2022 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай холбогдох албаныхан танилцав.

Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам  шинэчилж хүчитгэх ажлыг хийж буй юм. Богд хааны ордон музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2,500 орчим анхилам үнэрт гоёлын бут суулгасан байна.Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгажээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй" гэсэн юм.

Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа аж. 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар