Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс сансар судлалаар ОХУ-тай хамтарч ажиллана

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
ЦХХХЯ

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ), Орос улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.

Уг үйл явдлыг Орос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, мөн 2021 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны уулзалтаар, хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх санал дэвшүүлсний дагуу зохион байгуулжээ.

Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ОХУ-аас "Роскосмос" улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович нар гарын үсэг зурлаа.

Оролцогч талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, Монгол Улсын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэн хөөргөх, хоёр орны сансар судлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
зураг
 
ЦХХХЯ

 

Эх сурвалж: Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам