Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Telexa Shopping хамтран ажиллахыг урьж байна: Худалдан авалтын урамшууллын оноогоо хөрөнгө оруулалт болгох үйлчилгээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 11
Сурталчилгаа

Автомат хөрөнгө оруулалтын апп Telexa нь онлайн дэлгүүрүүдэд зориулан хэрэглэгчдэдээ өгдөг урамшуулал, лояалти пойнтоо хөрөнгө оруулалт болгон өгөх шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд онлайн мерчантуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Худалдан авалтын урамшуулал, лояалти пойнтууд нь мерчантуудын хэрэглэгч татах, үнэнч байлгах нэг арга боловч төдийлөн амжилттай байдаггүй. Гол шалтгаан нь, худалдан авагчийн сэтгэл зүйн хувьд ямар ч урамшуулал өгөхөөс үл хамаараад "Худалдан авалт бол зарлага" гэдэг сөрөг сэтгэгдэл үүсдэгээс болдог байна. Түүнчлэн, урамшууллын пойнтууд нь зөвхөн нэг платформ дээр хязгаарлагдмал, бага хэмжээтэй байдаг учраас ихэнх хэрэглэгчдийн хувьд ямар нэг хэрэглээ байдаггүй.

зураг
 

"Telexa Shopping" үйлчилгээний хувьд "Худалдан авалт бүр чинь хөрөнгө оруулалт болно" гэдэг эерэг сэтгэгдлийг төрүүлэхээс гадна тухайн хэрэглэгчийн хувьд өдөр тутмын худалдан авалт бүрээс нь бага хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь хэдийгээр нэг удаадаа бага боловч урт хугацаандаа хуримтлагдсаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болон өсөх боломжийг олгодгоороо тухайн хэрэглэгчийн хувьд ч маш их өгөөжтэй.

Telexa нь монголын анхны автомат хөрөнгө оруулалтын апп бөгөөд одоогоор 27000 гаруй хэрэглэгчдээ Apple, Google, Tesla зэрэг дэлхийн шилдэг компаниуд токенжуулсан хувьцаанууд болон крипто валютуудад хөрөнгө оруулах боломжийг олгон ажиллаж байна.

Онлайн дэлгүүрүүдийн хувьд Telexa Shopping-д нэгдэхэд ямар нэг нэмэлт технологийн хөгжүүлэлт хийх хэрэггүй бөгөөд одоо ажиллаж байгаа онлайн дэлгүүрийн вебсайттай байхад л хангалттай.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл contact@telexa.mn имэйл хаягаар холбогдох, эсвэл https://www.telexa.mn/reward веб хаягаар орон холбогдох мэдээллээ илгээнэ үү. Бид тантай эргэн холбогдох болно.

Холбоо барих:

https://www.telexa.mn

contact@telexa.mn

Апп татах:

https://apps.apple.com/mn/app/id1596968900

https://play.google.com/store/apps/details?id=mn.telexa

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.